СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Индонезийн Гадаад хэргийн сайд Монголд айлчилна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди өнөөдрөөс эхлэн ирэх сарын нэгний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Индонезийн Гадаад хэргийн сайдын түвшинд 10 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал гэдгээрээ онцлог юм.

Монгол Улсын Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд Монгол, Индонезийн найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэн бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад энэхүү айлчлалын зорилго оршиж байна.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Индонез Улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди бараалхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж,

Албан ёсны хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Дипломат болон олон улсын харилцааны салбарт хамтран ажиллах тухай яамд хоорондын санамж бичигт гарын үсэг зурах юм.

Түүнчлэн  Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди энэ сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцоно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.