- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт улсын хэмжээнд 11.3 хувьтай байна. Үүнд талх, гурил, будааны үнэ жилийн 30.5 хувиар өссөнөөр инфляцид голлон нөлөөлжээ.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн оны эхний таван сарын статистик үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт улсын хэмжээнд 11.3 хувьтай байгаад талх, гурил, будааны үнэ жилийн 30.5 хувиар өссөнөөр инфляцид голлон нөлөөлсөн байна.
Мөн хувцас, бөс бараа, гутлын үнэ жилийн 12.5 хувиар өсөж, инфляцид 1.5 нэгж хувиар голлон нөлөөлжээ. Инфляцид мах, гурил, талх зэрэг 10 бүтээгдэхүүн голлон нөлөөлж, нийт инфляцын 31.7 хувийг эзэлж байна. Харин импортын барааны үнэ 45.0 хувиар нөлөөлсөн хэвээр байна.
Инфляцид голлон нөлөөлж буй барааны үнийг задалвал хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ хамгийн их буюу 18.4 хувийг эзэлж байна. Энэ дотор согтууруулах бус ундааны үнэ 15.3 хувь байна.
Хэрэглээний бараа болох гутлын үнэ 12.5 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ инфляцид 11.8 хувиар нөлөөлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.