18-30 насны 100 залуу 2022 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Австрали улсад “Ажиллах болон амрах” визээр нэг жилийн хугацаанд ажиллах, аялах энэ үеэрээ дөрвөн сар хүртэлх хугацаагаар суралцах боломжтой болсон.
Энэ жил Австрали улсад “Ажиллах болон амрах” ангиллын визийн хүсэлтийг 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүлээн авах тухай Австралийн талаас мэдэгдсэн болохыг ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.
Харин виз мэдүүлэхийн өмнө Гадаад Харилцааны Яамнаас захидал авсан байх шаардлага тавигддаг. Иймд 2023 оны зургаадугаар сарын 19-ний өдрөөс эхлэн холбогдох материалыг бүрдүүлж, dep10-13@mfa.gov.mn цахим шуудангийн хаяг руу зөвхөн “pdf” өргөтгөлтэй файлаар илгээхийг санууллаа.
Хариуг тус яамнаас ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор бүртгүүлсэн цахим шуудангаар хүргүүлэх юм байна.
Захидал авахад бүрдүүлэх материалын жагсаалт:
Захидал нь Австрали улсын “Ажиллах болон амрах” виз авах баталгаа биш бөгөөд зөвхөн виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгийн нэг юм. Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://immi.homeaffairs.gov.au/visas/ холбоосоор орж авна уу.
“Ажиллах болон амрах” визийг Монгол Улсын иргэнд олгох эсэх нь Австрали улсын холбогдох байгууллагын бүрэн эрхийн асуудал учраас Гадаад харилцааны яам виз олголттой холбоотой асуудлаар аливаа гомдол, санал хүлээн авахгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Заавал оюутан байх ёстой юмуу? 12 төгссөн бол захидал явуулж болохгүй юу?