Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбаг, Цонхлогийн даваанд 2023 оны зургаадугаар сарын 10-ны өдөр ой хээрийн түймэр гарчээ.
Долоон машин, 35 хүн, хоёр аж ахуйн нэгж хамтран түймрийг цурамд оруулж, байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Мөн тус яамнаас хур, бороо ховор, цаг агаар хуурайшилтай байгаа энэ цаг үед ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ард иргэдэд анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүмүүс хэтэрхий хэнэггүй наад захын мэдлэг муутай дандаа гал алдана.Тэгээд муулахдаа амаа олохгүй төр засаг гээд тэнэгтэнэ.Өөрсдөө маш тэнэг