СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ногоон байгууламжийн арчилгаа хийх аж ахуйн нэгжүүдтэй анх удаа гурван жилийн гэрээ байгууллаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа тохижилт, ногоон байгууламжийн ажил болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хот 120 сая мод тарихаас хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтэд 65 сая мод тарина. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд тус бүр 7.2 сая мод тарих ажлыг 2030 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулж, энэ онд мод үржүүлгийн газрыг өргөжүүлж, шаардлагатай стандартын тарьц суулгацыг ургуулах, дээрх ажлыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийхээр төлөвлөжээ.

Мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэнгийн 32 га талбайд мод үржүүлгийн газрыг байгуулж, хувийн хэвшлийн 15 аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд мөчир, суулгац, 6.7 сая мод, сөөг, 22 хүлэмжид үр тарьж байгаа юм.

Түүнчлэн . Өмнө нь гэрээг нэг жилээр байгуулдаг байхад аж ахуйн нэгжүүд банкнаас зээл авах, тоног төхөөрөмжөө сайжруулах, хүний нөөцөө тогтвортой ажиллуулах боломжгүй байжээ. Харин гэрээг гурван жилээр байгуулснаар хувийн хэвшил хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаанд тогтвортой оролцож, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх юм. Гэрээний хүрээнд аж ахуйн нэгжүүд 237 мянган цэцэг, 20,500 ам метр зүлэг, 18,500 мод, сөөг тарьж ургуулах юм.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Ногоон байгууламжийн арчилгаа хийх аж ахуйн нэгжүүдтэй гурван жилийн хугацаатай гэрээ байгуулж байгаа нь тогтолцооны хувьд дэвшил. Нэг жилийн хугацаатай гэрээ байгуулахаар аж ахуйн нэгжүүд тухайн нэг жилийнхээ хүрээнд л ажлаа хийдэг, ирээдүйг төлөвлөдөггүй. Гурван жилээр гэрээ байгуулснаар техник хэрэгслээ шинэчлэх, удаан хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна. Хотын даргын хувьд гэрээг олон жилээр байгуулах байр суурьтай байгаа” хэмээсэн юм. Мөн гэр хорооллын бүсэд тохижилт, замын ажил хийхэд анхаарч буйг онцолж байлаа.

Засгийн газрын 340-р тогтоолд төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр тусгасан. Энэ дагуу УБЗАА хувийн хэвшлээр гүйцэтгүүлж болохуйц үйл ажиллагааныхаа 60 хувийг аж ахуйн нэгжүүдэд шилжүүлжээ. Энэ онд 70 хувьд хүргэх бөгөөд цаашид 100 хувь хувийн хэвшилд шилжүүлэхээр  төлөвлөсөн байна.

Хотын ногоон байгууламжийн нийт төсвийн 71 хувийг нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажилд, 29 хувийг ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд зарцуулж байгаа гэнэ.

2023 онд хотын ногоон байгууламжийн ажлыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ болон хувийн хэвшлийн цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэж байгаа бөгөөд нийт ажлын 96 хувийг хувийн хэвшлийн байгууллага гүйцэтгэж буй. Ирэх намар гэр хорооллын айл өрхийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилго тавьжээ. Энэ хүрээнд Чингэлтэй, Баянзүрх дүүрэг “Айл бүр хашаандаа 10 мод” аяныг өрнүүлж байгаа юм.

. Иймээс хоёр байршилд саарал ус, хөрсний ус ашиглах усалгааны  нэгдсэн систем хийхээр сонгон шалгаруулалтыг зарлажээ. Мөн долоон байршилд 18 цэцэгт байгууламж, 34 төрлийн 992.400 нэг болон олон наст цэцгийн мандлыг нийт 2.5 га талбайд тарих ажил эхлээд байна. Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд Сакурагийн төгөл байгуулж байгаа. Ургамал ургалтын хугацаа, технологийн дагуу цэцэг, зүлэг тарих, ургамлын өвчин, хортон, хөл газрын ургамалтай тэмцэх ажил үргэлжилж байна.

Өвөлжилтийн бэлтгэл 30 хувьтай байна

Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дэд бүтэц, инженерийн хангамжийн 25 байгууллага 644, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 14, нийт 658 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зургаадугаар сарын 9-ний байдлаар хэрэгжилт 30 хувийн гүйцэтгэлтэй байна.

Улаанбаатар хотын төвлөрсөн дулааны хангамжийн гол шугам, тоноглолд хийх зуны засварын ажлын төлөвлөгөөг Эрчим хүчний яамтай хамтран баталсан. 2023 оны зуны их, урсгал засвараар Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банк болон Улс, нийслэл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгө оруулалтаар 19 байршилд нийт 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах томоохон ажлуудыг хийнэ. Тус ажил тавдугаар сарын 15-наас эхэлж, есдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

10 байршлын явган замын ажил удахгүй дуусна

УБЗАА-наас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2023 онд нийт 20 байршилд . Өнөөдрийн байдлаар 10 байршилд 4248 ам метр талбайн ажил дуусаж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуулийн орчим, “Алтай” хотхон, 32-ын тойргийн явган замын ажил дуусаж байгаа. Үлдсэн 10 байршлын ажил ирэх долоо хоногоос эхэлнэ. Мөн Хотын стандарт, хяналтын газраас стандартад хяналт тавьж, зөвлөмж хүргүүлж байгааг хэлж байлаа.

Гэр хорооллын 16 байршилд байгуулах бичил цэцэрлэгт хүрээлэнгийн ажил долоодугаар сард дуусна. Тодруулбал, Баянгол дүүрэгт хоёр, Баянзүрх,  Сонгинохайрхан дүүрэгт тус бүр тав, Хан-Уул дүүрэгт гурав, Багануур дүүрэгт нэг байршилд буюу нийт 16 байршилд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Халдваргүйтгэл хийхийн өмнө болон дараа хөрсний шинжилгээ авч байна

Төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн бохирдол ихтэй гудамж талбай, хүүхдийн тоглоомын талбай зэрэг байршлуудад ариутгал, халдваргүйтгэл хийх, иргэд ихээр зорчдог автобусны буудлыг хөөстэй угааж, халдваргүйтгэх ажлыг тавдугаар сарын 12-ноос эхлүүлсэн. . Мөн Цэрэндоржийн гудамж, Сүхбаатарын талбай, Хүнсний 20, Багшийн дээд, Сансарын туннелийн нүхэн гарц, орон сууцны хороолол дундах ил задгай хог хаягдлаас үүссэн бохирдолтой талбай, хогийн цэгүүдийг хөөстэй угааж, халдваргүйтгэжээ.

Хотын хэмжээнд 624,534 ам метр талбайд ариутгал, халдваргүйтгэл хийхээс өнөөдрийн байдлаар 385,600 ам метр гудамж талбайд ариутгал, халдваргүйтгэл хийгээд байна. Энэ ажлыг үр дүнтэй байлгахын тулд халдваргүйтгэл хийхийн өмнө болон дараа хөрсний шинжилгээ авч, мэргэжлийн лабораторид шинжлүүлж байна.

Иргэдийн бүлэг 311.8 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

УБЗАА-наас урамшуулал олгон ажиллуулж байгаа иргэдийн бүлэг 120 ажилтантай. Тус бүлэг дөрөвдүгээр сарын 15-наа арваннэгдүгээр сарын 30-н хүртэл ажиллах юм. Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн ногоон бүс, Туул, Сэлбэ, Дунд голын ай сав, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн 139 байршлын 7.3 сая ам метр талбайн 311.8 тонн ил задгай хог, хаягдлыг цэвэрлэсэн. Энэ цэвэрлэгээг хотын иргэдийн амарч зугаалдаг болон голын дагуух ай сав газрууд, нийтийн эзэмшлийн үерийн далан суваг, шуудуу зэрэг газруудад хийж байна.

Хотын хэмжээнд өдөрт 2800-3000 тонн хог гардаг. Хогийн 30 хувийг шөнийн тээвэрлэлтэд шилжүүлээд байгаа бөгөөд цаашид үе шаттай нэмэгдүүлэх юм.

Ингэснээр хог тээврийн машин түгжрэлд саатахгүй, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер иргэдийг амарч зугаалахдаа хог хаягдлаа ил задгай хаяхгүй, хогийн саванд хаяж хэвшихийг уриалав.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.