- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг өнгөрсөн сарын 26-нд ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Гэтэл тус байгууллагын Хяналтын зөвлөлөөс өчигдөр А.Бүрэнбаатарыг албан тушаалд нь эргүүлэн томилсон байна. Үүнийг эсэргүүцэн МҮОНРТ-ийн ажилчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
МҮОНРТ-ийн ерөнхий продюсер Д.Ганчимэг: МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хяналтын зөвлөл өчигдөр хуралдаж, 156 ажилчдын шийдвэрийг үгүйсгэж, А.Бүрэнбаатар захирлыг эргүүлэн томилсон шийдвэр нь хууль бус гэж үзэж байна. Өнгөрсөн сарын 26-нд гаргасан дүгнэлтийг эсэргүүцэж, дөрвөн удаагийн бичгийг Үндэсний зөвлөлд ирүүлсэн байсан.
Уг бичигт 156 ажилчдын гарын үсгийг нягтлаагүй, хууль бусаар ажлаас чөлөөлсөн тул эргүүлэн томилно уу гэх агуулгатай. Гэтэл Үндэсний зөвлөлийн хяналтын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар А.Бүрэнбаатар захирлыг эргүүлэн томилж, өнөөдрөөс ажилдаа орсон.
Уул нь Үндэсний зөвлөлийн зарим гишүүн А.Бүрэнбаатар захирлыг огцруулах саналаа өнгөрсөн сарын хуралдааны үеэр илэрхийлсэн байтал өчигдрийн хуралдаанаар ажилд нь эргүүлэн томилохыг дэмжсэн байгаа нь ямар учиртайг ойлгохгүй байна.
А.Бүрэнбаатар захирал өнөөдөр ажилдаа эргэж ормогцоо нийт ажилчдын цалинг 250-450 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан. Цалин нэмэгдүүлэх хүсэлтээ энэ хүнийг ажилд томилогдсоноос хойш удаа дараа тавьж байсан ч өнөөдөр ийм шийдвэр гаргаж байгаа нь уур амьсгалыг эргүүлэх санаатай байна гэж үзэж байна.
Манай нийт ажилчид Үндэсний зөвлөлийн хяналтын зөвлөлийн өчигдрийн хуралдааны томилгоог хууль бус гэж үзэн өнөөдөр дахин Үндэсний зөвлөлд А.Бүрэнбаатар захирлыг ажлаас нь огцруулах саналаа өгч байна.
Түүнчлэн Үндэсний зөвлөлийн гишүүдээ татаж авах хүсэлтийг Төрийн байгууллагын байнгын хороонд өгч байгаа. А.Бүрэнбаатар захирлыг эргүүлэн томилсон шийдвэр нь хууль бус тул хоёр хоногийн дотор уг асуудлыг шийдвэрлэхгүй бол дараагийн арга хэмжээ болох ажил хаялт зарлана. МҮОНРТ эфир зогсоно гэсэн үг.
Тус телевизийн нэвтрүүлэгч Г.Агааноров: А.Бүрэнбаатар МҮОНРТ-ийн захирал хийх чадамжгүй, оюун ухааны болоод, авьяас, мэргэжил, мэдээлэл байхгүй хүн шүү дээ. Бид нар юу гэж ийм хүний удирдлагад ажиллах юм бэ. “Уучлаарай, найз аа, би чамтай ажиллахгүй” гэж Үндэсний зөвлөлийн 15 гишүүнийх нь өмнө хэлээд гарсан. Намайг дагаад 20 залуу ажлаасаа гарсан, тухайн үед. Өнөөдрийн статистикаар А.Бүрэнбаатар захирал болсноор 150 хүн ажлаасаа гарсан байна.
Мөн ажилчдын зүгээс сүүлийн хоёр жилд ажилд орсон хүмүүсээс ур чадварын нэмэгдэл авдаг нэг ч хүн байхгүй. Энэ оны тавдугаар сарын 1-нээс тэмцсээр байгаад 50 мянган төгрөгөөр л нэмүүлсэн. Гэтэл А.Бүрэнбаатар өөрийнхөө тойрон хүрээлдэг хүмүүст 650-850 мянган төгрөгийн ур чадварын мөнгө бодож өгдөг байсан тухай мэдээлэв.
МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа: Аль нам нь засаг барьж байна тэр намын хүн Үндэсний зөвлөл, захирлаар ирдэг. Захирал болгон өөрийн хуулийн зөвлөх, ерөнхий нягтлан, тамгын газрын даргатай. Энэ нь өөрсдийнхөө хулгайг нуух гэж эдгээр хүмүүсийг авчирдаг гэж хардаг. МҮОНРТ 24 зураглаачтай дундаа дөрөвхөн камертай. Ийм телевиз байж болох уу. Олон нийтийн телевиз нь ийм байгаа гэдгийг засаг нам нь зөвшөөрч байгаа юм уу. Уран бүтээлч бид нарын зүгээс уран бүтээл хийх нөхцөлийг хангаж өгөөч гэж хүссэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үндэсний тв -гээр шантааж хийж болж бгаа юм уу ? .Ажил хийх чадваргүй бол солих нь зөв .Шантааж хийхийг чинь дэмжихгүй .
Эфирээ зогсооно гэж юу яриад байнаа, ард түмнээс асуусан юмуу, та хэдийн биш олон нийтийн телевиз шүү
Танай тв үзэх юмтай ч биш.Бүр алга болуул болно л биз.
МҮОНРТ-ийн удирдах зөвлөлд үнэнч шудрага ёс зүйтэй мэдлэг чадвартай мэргэжлийн сэтгэлээр ханддаг хүмүүсийг сонгож ажиллуулах хэрэгтэй. Нэвтрүүлгийн бодлого явуулж бга нэврүүлэгүүд нь олон нийтэд төдийлөн таалагдагүй бга нь удирдлага болон ажилтан нарынх нь ур чадвар зэрэг нөлөөлдөг болов уу
Хяналтын Зөвлөл нь Үндэсний Зөвлөлийн гишүүдээ халж солино гэж ямар завхарсан юм хий байгаа юм бэ ?! Бүрэнбаатарын хор найруулга л бна доо ! Ичиж үхмэр.