Онцгой байдлын ерөнхий газарт хүний цогцос гаргах хэрэгтэй байна гэх гурван дуудлага иржээ.
Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход /30 метр урт, 200 метр өргөн/ 10 метрийн гүнтэй саарал ус цуглуулах далан дотор усны мандалд овог нэр тодорхойгүй /35-40 орчим настай, эрэгтэй/ хүний цогцос байсныг амьсгалын бие даасан төхөөрөмж, аврах олс, ашиглан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.
-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 4 дүгээр гудамжинд барилгын шатан доороос цогцос гаргах шаардлагатай байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Г/60 настай, эрэгтэй/ өөрийн хашаанд барьж байсан 3 давхар амины орон сууцны барилга дээр ажиллах явцад 2 дугаар давхарын шат нурж дарагдаж нас барсан байсан тул тэлэгч, хийн дэр, ашиглан цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
-Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, барилгын шугам хоолой суурилуулахаар нүх ухаж байсан 1 хүн шороонд дарагдсан тухай дуудлага иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход баригдаж байгаа барилгын туслан гүйцэтгэгч иргэн М-ын барилгын бригадад ажиллаж байсан иргэн Д /53 настай, эрэгтэй/ цэвэр бохирын шугам хоолой суурьлуулахаар ухсан 3 метрийн гүнд ажиллах явцад шороо нурж дарагдаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
маш их харамсалтай.
Харамсалтай.
Hunii Ami nasaar naaddag kompaniig tatan buulga zahiraluudiig ni uchiggui hun aminii hergeer eruu uusge alivaa tender ajliig tsever mergejliin huneer hiilge gants hurzgui hulgaich barilga xamiin tender shaadgiig boliul ene Dan hulgaichuud oligarhiin zahilgat huuliudiig yaraltai uurchul
Bolgoomj alham tutamd heregtei