СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-06-08

Эмэгтэйчүүдийн квотыг буцаагаад 40 хувь болгов

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
10 сарын өмнө

МАН болон ХҮН-аас өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн төсөлд эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 30 хүртэлх хувь байхаар тусгасан.

Тойрогт нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар төсөлд тусгасныг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адьяасүрэн, Т.Доржханд, Ж.Сүхбаатар нарын гишүүдээс “40-өөс доошгүй” болгож өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг өчигдрийн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм.

Тэгвэл өнөөдрийн УИХ-ын чуулганаар байнгын хороон дээр уначихсан 40 хувийн квотыг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар эргэн сөхөж, гишүүдийн олонх нь дэмжсэн байна.

. Тэгэхээр 40 хувь гэсэн квот батлагдвал нэг нам жагсаалтаар 24, тойрогт 26 эмэгтэй нэр дэвшигч дэвшүүлнэ гэсэн үг.

Монгол Улс 2005 онд түүхэндээ анх удаа эмэгтэйчүүдийг сонгуульд нэр дэвшүүлэх квотыг санаачилж улмаар 30 хувиар Сонгуулийн тухай хуульдаа тусгаж байлаа. Улмаар 2007 оны Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дээрх ардчилсан үзэл баримтлалаасаа ухарч квотын заалтыг хасаж байв.

Яг энэ үеэс л улс төрд, тэр тусмаа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангая гэх байр суурийг Ж.Сүхбаатар гишүүн илэрхийлсээр ирсэн. Улмаар 2008 оны сонгуулиар УИХ-д 3 эмэгтэй гишүүн сонгогдож, 2012 оны парламентад 20 хувийн квот дэмжигдсэн юм. Ингээд холимог тогтолцоотой сонгууль зохион байгуулснаар 11 эмэгтэй сонгогдож, түүхэн дээд үзүүлэлтийг тогтоосон байдаг.

. Энэ бол эрчүүд эрх мэдэл, байр сууриа алдах тухай асуудал биш  хөгжлийн асуудал гэдгийг сануулсаар ирсэн билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.