СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЦЕГ: Цагдаа иргэнд амилуулах суурь тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэсэн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Суга таягтай иргэний биед цагдаагийн албан хаагч халдаж буй бичлэг цахим сүлжээнд нийтлэгдэж олны бухимдлыг төрүүлээд байна.

Тухайн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс дараах мэдээллийг өглөө. 

Цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн 1 хороо Эвсэг дэлгүүрийн буланд согтуу бололтой эрэгтэй хүн хөдлөхгүй хэвтэж байна гэх дуудлага, мэдээлэл 10.37 минутад бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид тухайн иргэний бие эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ухаан санааны байдлыг үнэлэх, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх зорилгоор, ам, хамар, уруулын гурвалжинг дарах, чихийг үрэх зэргээр амилуулах суурь анхан шатны тусламж үзүүлсэн.

Ингээд тухайн иргэнийг сэрээн эрүүл мэндийн байгууллагаар үзлэг хийлгэж, хордлогын эмчилгээ хийлгэхээр Энэрэл эмнэлэгт хүргэсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.194

stagdaa nar tiiml hvnd eleg barij baidag muu hvmvvsiig dan eleg barij baidg darag nariig doloon shvv dee iim niigem sdaa

Болд
1 жилийн өмнө
192.82.71.80

Болдогсон бол ийм үед хараагүй мэт өнгөрөөвөл аминд халгүй шүү гэж цагдаа нартаа уриалмаар ч юм шиг. Ер нь цагдааг үзэн яддаг луйварчид олшроод байгаа ийм үед өөрийгөө л эхэлж бодох нь зөв байх. Тэр хүн хэрхэх нь ямар хамаа байна

Иргэн
1 жилийн өмнө
202.126.90.64

Тийм л байлгүй дээ. Дандаа муу муухай талаас нь бичдэг хар пиарын эзэд цөөрөөсэй.

Ахмад настан Наран
1 жилийн өмнө
59.153.115.194

Энэ цагдаа үхэх гэж байсхн сонтуу хүнд анхан шатны тусламж үзүүлсэн юм биш үү эхлээд мэдээллээ сайн уншиж байл да

иииии
1 жилийн өмнө
1.75.227.236

За шаагаад байгаарай. Улайм цайм зодож л байсан шүү. Бүүр хүсүүсийг тэнэг гээд бодчихсон хог шаарнууд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.