Монголын чөлөөт бөхийн холбоо 2022 оны гуравдугаар сард ерөнхийлөгчөөрөө Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Х.Бадамсүрэн, Ерөнхий нарийн бичгийн даргаар П.Буяндэлгэр нарыг сонгосон. Тэгвэл холбооны удирдлагууд бөхчүүдийн үйл ажиллагаанд анхаарал хандуулахгүй, Монгол Улсын шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийж чадахгүй байгаа талаар чөлөөт бөхийн тамирчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд холбооны удирдлагуудыг тамирчдынхаа төлөө ажилладаг хүмүүсээр сольж, үйл ажиллагаа, санхүүгийн тайланг ил тод болгоход нэгджээ. Мэдээллийг МУГТ П.Орхон, ОУХМ Б.Болортуяа тэргүүтэй Үндэсний шигшээ багийн тамирчид мэдээлэл хийлээ.
Чөлөөт бөхийн дэлхийн аварга, МУГТ П.Орхон:
-Өнгөрсөн 12 сараас эхлээд нэгдье хэмээн дуу хоолойгоо нэгтгэсэн. Гэсэн хэдий холбоогоо өөрчлөгдөнө байх гэж хүлээсээр өнөөдөр энд сууж байна.
2022 онд сонгогдсон Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч энэ салбарт нэг ч ажил хийгээгүй. Ганц хийсэн ажил нь мэргэжлийн зөвлөл байгуулсан. Бид хүйтэн зааланд тэмцээнээ зохион байгуулдаг. Өнгөрсөн жил Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголдоо зохион байгуулах урилга хүлээж авсан. Гэтэл холбооноос ямар ч мэдээлэл өгдөггүй.
Чөлөөт бөхийн холбоо 1,4 тэрбум төгрөгийн өртэй. Шинэ ТУЗ-ийн ирсэн гишүүд энэ өрнөөс айгаад гараад явчихдаг. Мөн тамирчид нэрэмжит тэмцээнд оролцохдоо өөрийн зардлаар явдаг. Мөн олон улсын тэмцээнд эмч явахгүй удаж байна. Бусад бокс, жүдо бөхийн холбооны үйл ажиллагаа маш сайн байна. Бид яагаад тэдэн шиг холбооны ерөнхийлөгчөө солиод үйл ажиллагаагаа сайн байлгаж болохгүй гэж.
Чөлөөт бөхийн Дэлхийн аварга Т.Тулга:
-Хамгийн гол нь Чөлөөт бөхийн холбоог үндсээр нь өөрчлөх шаардлагатай. Дэлхийн бөхийн календарь гэж байдаг. Тэр төлөвлөгөөтэй манай холбоо дандаа зөрж тэмцээнээ зохион байгуулдаг. Тэмцээн уралдааны зардал мөнгийг байнга хувиасаа гаргана. Тэр болгонд мөнгө гаргаад байж чадахгүй шүү дээ. Бид нэг тэмцээнд оролцоход доод тал нь 5-6 сая төгрөг болдог. Үүнийг холбооноос анхаарах шаардлагатай. Зардал, санхүүжилтийн асуудлаас болоод тэмцээндээ орж чадахгүй байдалд орсон.
Олон улсаас амжилт гаргалаа гэхэд Чөлөөт бөхийн холбооноос өрөндөө суутгаад авчихдаг. Энэ асуудлыг асуухаар нэг нэг рүүгээ чихээд алга болчихдог. Монголын чөлөөт бөхийн ялзарсан асуудлыг шийдэх хэрэгтэй байна.
Олимпийн хүрэл медалт Б.Болортуяа:
-Холбоо амласан шагналуудаа өгдөггүй. Холбооны 60 жилийн ойгоор олимп, дэлхийн аваргад амжилт үзүүлсэн тамирчдаа шагнасан. Намайг гэхэд 10 саяар, дэлхийн аваргад медаль авсан тамирчдыг 5 сая төгрөгөөр шагнасан. Тэгээд бидэнд пайз өгсөн ч мөнгийг нь өгөөгүй. Мөнгөө асуухаар манай холбоо Дэлхийн чөлөөт бөхийн холбоонд өртэй гээд өгдөггүй. Олон улсын чанартай тэмцээнд уралдаанд амжилт гаргаад шагнал авахаар тэр шагнал нь холбооны өрөнд суутгагддаг. Бид зардлаа гаргаад тэмцээнд явж байгаа мөртлөө амжилт гаргаад ч шагналаа авч чадахгүй байна. Тамирчид саналаа хэлье гэхээр та нар бэлтгэлээ хий, та нарт энэ асуудал хамаагүй гэж хэлдэг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэгвэл холбооныхоо өрийг төлөх гэж л тэмцээнд оролцдог гэж ойлгож байна . Арай ч дээ та нарын шагналын мөнгийг Бадамсүрэн л дансандаа хийсэн байгаа шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. Муу луйварчин.
ёрөнхиилөгчүүд чинь хулгайч бнаа шоронд өгөөд мөнгөө төлүүлж аваач шагналыг өрөнд биш өөрсдөө мөнгөө төлж явсан тамирчид авах ёстой доо
Хулгайч нар бүх түвшинд гаарчээ
Арайчдээ ийм юм байж болохуу