Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ "ICT EXPO-2023"-ын хүрээнд зохион байгуулж буй “ICT Forum Mindgolia 2023” арга хэмжээ эхэллээ. Арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар үг хэллээ.
УИХ-ын гишүүн, Иноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар:
-Монгол улсын хэмжээнд 49.300км шилэн кабелийн сүлжээ тавигдсанаар цахим шилжилт хийх боломжийг бүрдүүлээд байна. Цахим хэрэглээнээс үүдэлтэй ачааллыг ойрын 10-15 жилд даахуйц дэд бүтцийг ийнхүү бий болгож чадлаа. Зөвхөн И-Монголиад төрийн 81 байгууллагын 1000 гаруй үйлчилгээг нэвтрүүлснээр 1.6 сая хэрэглэгчтэй болж 254 тэрбум төгрөг хэмнэсэн тооцоо гараад байна.
Цахим шилжилт хийхтэй холбоотой холбогдох хуулиудыг батлан гаргаснаар цаасан технологиос цахим технологид шилжих бүрэн боломжтой болоод байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.