СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2023-06-07

Тавантолгой түлш ХХК: 1298 ажилтныг хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд тооцууллаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Тавантолгой түлш ХХК хүний нөөц, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

Тодруулбал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтран 1,700 гаруй ажилтан ажиллаж байгаа хөдөлмөрийн хүнд, хортой 30 ажлын байранд үнэлгээ хийлгэсэн байна. Үүнээс хүнд хортой нөхцөлтэй 12 ажлын байрны 1298 ажилтны ажлын байрыг хүнд хортой нөхцөлд тооцож, хуульд нийцүүлжээ. .

Дээрх ажилчдыг хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд хамруулснаар тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах, цалин нэмэгдэх амралтын хугацаа уртсах боломжтой юм. Хуульд нийцүүлснээр эхний таван жилд 102, арван жилийн хугацаанд 153 хүн тэтгэвэрт гарах юм байна.

Мөн ажилтнуудыг хавар, намартаа эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хоёр үе шаттайгаар хамруулж, нийт 1864 ажилтныг лабораторын шинжилгээнд хамруулжээ.

Нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд компанийн нийт ажилтны цалингийн сүлжлэлийн нэгдсэн журам батлуулж ажилтны сарын үндсэн цалинг дунджаар 15 хүртэл хувиар нэмсэн байна. Мөн .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.