СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-06-07

Инфляцын 46 хувийг хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт эзэлж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 5 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.3 хувь, өмнөх оны эцсээс 6.1 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн байна.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 5 дугаар сард улсын хэмжээнд 11.3 хувь гарсны 5.2 (46.0%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсөхөд:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.4 хувь,
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 12.5 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь,
  • Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 11.8 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3.0 хувь,
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 19.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Хэрэглээний үнийн индексэд  38.9 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байгааг статистик мэдээлэлд дурдсан байна.

2022 оны тавдугаар сард инфляц 16.2 хувьтай гарсантай харьцуулбал өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 4.9 нэгж хувиар буурлаа. Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үед 18.3 хувиар өсөж байсантай харьцуулбал өсөлтийн хурдац 0.3 нэгж хувиар саарсныг онцолж болохоор байгаа юм.

. БНХАУ-тай хийх худалдаа бүрэн тогтворжиж, дэлхийн зах зээлд түүхий эдүүдийн үнэ буурах нь инфляц саарахад нөлөөлнө гэж үзжээ. Хэдий тийм боловч ОХУ-д тавьж буй хоригууд зарим импортын бараануудын үнэ урт хугацаанд өндөр байхад нөлөөлнө гэж мэдээлсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.