СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт үргэлжилж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэгтэй байдаг. Тус үүргийг биелүүлэхэд хуулийн зохицуулалтаар хэд хэдэн боломжийг тусгасан. Тодруулбал, хугацаат цэргийн алба, оюутан цэрэгт хамрагдах, цэргийн дүйцүүлэх албыг биеэр болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах, цэргийн жинхэнэ албыг биеэр хаах гэх зэрэг багтдаг. Эдгээрийн нэг болох . Тус сургалт нь Төв аймгийн Баянчандмань сум дахь хилийн 0267 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зургаадугаар сарын 02-ноос эхэлсэн юм. Сургалтад нийслэлийн есөн дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагчид хамрагдаж байна.

Уг сургалтаар батлан хамгаалахын эрх зүй, цэргийн дүрэм, зэвсэг техникийн бэлтгэл, биеийн тамирын бэлтгэл хичээлүүдийг онол, дадлагатай нь хослуулан явуулжээ. Мөн сургалтад хамрагдсан дүйцүүлэх алба хаагчид "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус сургалтын төвд 5000 гаруй модны суулгац тарилаа.

“Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам”-д шашин шүтлэг, ёс зүйн болон хуульд заасан бусад үндэслэлээр цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломжгүй нь тогтоогдсон иргэд 24 сарын хугацаатай цэргийн дүйцүүлэх албыг хаана гэж тусгасан байдаг.

Шаардлага, шалгуурыг давсан иргэдийг батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр сургалтад заавал хамруулдаг байна. Цэргийн дүйцүүлэх албаны сургалт нь “Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл”, “Тусгай үүргийн бэлтгэл” сургалтуудаас бүрддэг аж. Тус сургалт нь цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэдийн томилгоот үүрэг гүйцэтгэхэд чиглэсэн мэдлэгийг олгодгоороо онцлог юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.