СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-06

Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллого 70 хувьтай байна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
10 сарын өмнө

Нийслэлийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллогыг зохион байгуулах ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл өгөв.

Тэрбээр: Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Ажлын хэсэг байгуулагдаж, нийслэлийн авто тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийг шинэчлэх бэлтгэл ажлын хүрээнд хоёр ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн.

Нэгдүгээрт, дүүрэг бүрд Ажлын хэсэг байгуулж, . Хоёрдугаарт, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн үзлэг, тоо хэмжээг нийслэлийн хэмжээнд 10 ажлын хүрээнд зохион байгуулах зэрэг үүрэг өгсөн.

Ийнхүү нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллогын ажил зургаадугаар сарын 5-ний байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн дүүргүүд тайлан мэдээгээ зургаадугаар сарын 8-ний дотор эцэслэн ирүүлэх юм. Бүртгэлтэй холбоотой олон асуудал байгаа. Тухайлбал, нэг хүний нэр дээр олон машин байх, зарж, худалдаалсан тээврийн хэрэгслийн хасалтаа хийлгээгүй зэрэг асуудлууд гарч байна. Тиймээс УБЕГ, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Татварын газар, Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын уялдаа холбоог сайтар хангах хэрэгтэй. Байгууллага бүрд өөрсдийнх нь чиг үүргийн ажлыг өгсөн бөгөөд зургаадугаар сарын 8-нд эцсийн байдлаар гарна гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.