СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-06-06

Дэлхийн шилдэг 50 сургуульд сурах суралцагчдыг шалгаруулжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
10 сарын өмнө

Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудыг энэ өдрүүдэд сонгон шалгаруулсан талаар БШУЯ-наас мэдээллээ. 

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг
• Голч дүн
• Хэлний оноо
• Сургуулийн эрэмбэ
• Бичиг баримтын бүрдэл
• Эсээ бичвэр
• Ярилцлага зэрэг үзүүлэлтээр шалгуулагчдыг дүгнэж, бүртгүүлсэн 133 суралцагчийг эрэмбэлсэн байна.

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажилласан эсэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг нягтлахаар хөндлөнгийн хяналт хийж байна.

Хяналтын дараа буюу 2023.06.12-ны даваа гарагт сонгон шалгаруулалтын дүнг эцэслэн зарлах болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.