СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-02

Сургуулийн бэлтгэл ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 7-9-ний өдрүүдэд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулна.

Тус сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “Онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Энэ үеэр стратегийн команд штабын сургуулийн үeд Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвд ажиллах төлөвлөлтийн баг, ажиллагааны баг, санхүү, захиргааны багууд болон нийслэлийн 6 дүүргийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын удирдах бүрэлдэхүүн, олон улсын байгууллагуудын төлөөлөлд сургуулийн бэлтгэл ажлын явц, цаашид анхаарах асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.