СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-06-02

“Монголын банкны холбоо” дурсгалын ялтсан зоосны нээлтийн ажиллагаа боллоо

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
10 сарын өмнө

Монгол Улсад орчин цагийн банк, санхүүгийн тогтолцоо үүссэний 99 жилийн ой, Банкны ажилтны өдрийг тохиолдуулан “Монголын Банкны Холбоо” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэртийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

“Монголын Банкны Холбоо” дурсгалын . Серийн дугаар ВА1991501 нь 1991 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын Бага Хурлаас Банкны хуулийг хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцоо үүсэж, хөгжсөн агуулгыг бэлгэдсэн байна.

Монголын Банкны Холбоо нь Монгол Улсын санхүүгийн салбарын тогтвортой байдал, үндэсний төлбөр тооцооны тогтолцоо, хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд бодлого, стратегийн дэмжлэг үзүүлэх, үүний тулд олон улсын санхүүгийн шилдэг технологийг нэвтрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулахыг эрхэм зорилгоо болгон ажилладаг.

“Монголын Банкны Холбоо” дурсгалын ялтсан мөнгөн дэвсгэрт:

Нэрлэсэн үнэ: 1 төгрөг

Жин: 5 гр

Металл: Мөнгө

Сорьц: 0.999

Хэмжээ: 150х65 мм

Дурсгалын зоосны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг coin.mongolbank.mn сайт болон 329677 дугаарын утаснаас тодруулж, худалдан авах боломжтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.