СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-06-02

Маргааш зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
10 сарын өмнө

2023 оны зургаадугаар сарын 3-ны бямба гарагт автомашингүй өдөр. Энэ өдөр олон улсын марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулагдах бөгөөд 30 орны 2,000 тамирчин оролцохоор бүртгүүлжээ.

Марафон гүйлтийн үеэр зарим замын хөдөлгөөнийг хаах бол зах, худалдааны төвүүд ажиллахгүйг мэдэгдлээ.

Чингэлтэй дүүрэг:

  • Бөмбөгөр худалдааны төв
  • Алтжин бөмбөгөр худалдааны төв
  • Хүчит шонхор
  • Нарлаг дэнж
  • Нарантуул-2

Баянзүрх дүүрэг:

  • Баянзүрх худалдааны төв
  • Шөнийн зах
  • Да хүрээ 
  • Цайз
  • Өгөөмөр
  • Нарантуул ОУХТ
  • Баянзүрх-2 худалдааны төвүүд

Сүхбаатар дүүрэг:

  • 100 айл барилгын материалын дэлгүүрүүд

Баянгол дүүрэг:

  • Барс
  • Хархорин
  • Шинэ Сандэй худалдааны төвүүд маргааш амарна.

  

Иргэд спортын өдөрлөгийн үеэр иргэд унадаг дугуй, сурон, скүүтерээр хөдөлгөөнд оролцох боломжтой ажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.