СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Ж.Батзандан, Л.Болд: АН-ын дарга С.Эрдэнийг огцруулах тэмцэл өрнүүлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийлээ. Тэд  намаас хөөсөн явдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдлээ. 

Ж.Батзандан:

-АН-ын бүлгийн даргын тулгалтыг би дэмжээгүй учраас намаасаа хөөгдлөө. Намаасаа хөөгдсөн ч Монголдоо үлдсэндээ их баярлаж байна. Тун удахгүй МАНАН-ын толгойлогч М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулна. 40 гишүүний бойкот үргэлжилнэ. 

МАНАН-ын бүлгийн толгойлогч С.Эрдэнэ, Д.Эрдэнбат нарыг намын удирдлагаас огцруулах болно. Ардчилсан намын мянга мянган шударга гишүүд босно. С.Эрдэнийг зайлуулах тэмцлийг эхлүүлнэ. Тэд АН-ыг булшилж байна. 

Өнөөдрөөс энэ тэмцлээ албан ёсоор эхлүүлж байгаагаа мэдэгдэж байна. АН-ын бүлэг задарлаа гэсэн юм.

 

УИХ-ын гишүүн Л.Болд: 

-АН нэг дарангуйлагчийн нам болжээ. Би АН-ын бүлгээс гарна. Бид тэмцлээ өнөөдрөөс эхлүүлнэ 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.