СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-06-01

Өнөөдөр болох баярын бүх арга хэмжээний нэгдсэн мэдээлэл

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
10 сарын өмнө

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хаана, ямар байршилд, ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулах талаарх мэдээллийг хүргэе.

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН:

09.30-19.00 цагийн хооронд 20 мянгаас дээш хүнийг хүлээн авахуйц "Хүүхдийн ертөнц" фестиваль зохион байгуулагдана. Фестивалийн хүрээнд Хүүхдийн ордны 600 гаруй хүүхдийн тоглолт, "Алиса гайхамшгийн оронд" хүүхдийн жүжиг, баярын парад, уралдаан тэмцээн, гар урлалыг зохион байгуулах ажээ. 

"Алиса гайхамшгийн оронд" жүжгийг энэ сарын 1-4-ны өдрүүдэд 11.00, 13.00, 15.00 цагуудад Хүүхдийн ордны их танхимд тоглоно.

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ:

10.30-17.00 цагийн хооронд "Хөгжлийн харандаа инновацын үзэсгэлэн 2023" үзэсгэлэн болох бөгөөд шинжлэх ухааны сонирхолтой туршилт, үзүүлбэрүүдийг танилцуулж, AR, VR технологийн гайхамшиг, виртуал ертөнцийн хөгжлийг мэдрүүлнэ. Мөн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, Анаграгаас ирсэн аяган бялууг амтлах, Мобайл PUBG, CSGO шилдэг багуудын тэмцээнийг газар дээрээс нь үзэх боломжтой ажээ. Урилгаар caster Tuvshuun, Chinzo нар очих аж.

ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ:

11.00-13.00 цагт "Бүтээлч хүүхэд" өдөрлөг болно. Тус  төвийн урд талбайд очиж эцэг эх, асран хамгаалагчид хүүхэд багачуудтайгаа хамт мэргэжлийн багшийн тусламжтайгаар хүссэн зургаа зурах, бөмбөлөг дээр зураг зурж болно. Зурсан бүтээлийг Хүүхдийн урлан бүтээх төвөөс үнэ төлбөргүй бэлэглэнэ. 

CROCUS EVENT HALL:

11.00, 14.00, болон 17.00 цагуудад "Gremix тоглоомын ертөнцөд алдагдсан нь" болно. Хорон санаат хиймэл оюун ухаан тоглоомын ертөнцийг өөрийн болгож хүүхэд бүрийг дэлгэцэнд донтуулах болно. Харин тоглоомын ертөнцийг аварч хүүхэд бүрийг чөлөөлөх баатраар Gremix сонгогдох болно. Түүний адал явдлыг өнөөдөр үзэх боломжтой.

ZAISAN HILL EVENT HALL:

11.00, 13.00, 17.00 цагуудад "Үзэсгэлэн гоо ба жонон" хүүхдийн жүжиг тоглогдоно. 

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН:

10.00 цагаас "Том баяр" хөтөлбөр эхлэх бол 11.00, 14.00, 17.00, 20.00 цагуудад "Дэлхий мод" сентиз жүжиг тавигдана. 

УЛСЫН ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТР:

13.00 цагаас "Аз жаргалтай ханхүү" хүүхэлдэйн жүжиг тавигдана. Голын эрэг дээр зуссан бяцхан хараацай өвөл болохоос өмнө дулаан орныг зорин нисэхээсээ өмнө зунжин дурласан зэгсийг хамт явахыг гуйна. Хараацай зэгсийг яагаад хамт явж чадахгүй байгаа тухайг бодолгүйгээр урамгүйхэн Египетийг зорин нисэж байгаагаар жүжиг эхэлнэ. Тэрээр замдаа нэгэн хотод саатаж, Аз жаргалтай ханхүүгийн хөшөөтэй тааралдан ярилцаж түүнд тусалснаар өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг олж бусдыг аз жаргалтай болгож байгаа тухай гарна.

“Аз жаргалтай ханхүү” жүжиг нь харааны болон сонсголын бэрхшээлтэй үзэгч, хүүхэд багачууд үзэх боломжтой. 

"СТЕППЕ АРЕНА" МӨСӨН ОРДОН:

“Степпе Арена”-д 09:00-22:00 цагийн хооронд  "Билгүүнзул"-ын өдөрлөг болно. Өдөрлөгийн үеэр чөлөөт гулгалтын талбайд 5-16 насны хүүхдүүд үнэ төлбөргүй үйлчилнэ. Мөсөн талбайгаар үйлчлүүлэх хүний тоо хязгаартай байдаг тул та бүхэн ирсэн очерын дагуу орно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс сануулж байна. 

АВТО ХУДАЛДААНЫ ТӨВ:

09.00 цагаас "Power Expo 2023" болно. 11 дэх жилдээ зохион байгуулах тус үйл ажиллагаа нь энэ сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм. Тус үйл ажиллагаанд, EXTREME төрлийн бүх авто мото спорт үзүүлбэр шоу, EXPO бүх төрлийн үйлчилгээний нэгдсэн үзэсгэлэн, ENTERTAINMENT гадаадын болон дотоодын уран бүтээлчдийн нэгдсэн хөгжмийн наадам гэсэн хэсэгтэйгээр зохион байгуулна. The HU, Ray Ray DJ, Planet Hip Hop, Toonot, Niciton, Nisvanis, Big Gee, Mrs M, Ginjin нар оролцох ажээ.

MISHEEL WALKING STREET:

Kids festival арга хэмжээ болох бөгөөд зөвхөн хүүхдэд зориулсан хоолоор үйлчилнэ. /Хүүхдэд зориулсан бүх хоол 6000-8000 төгрөг/. Хүүхдүүдийн хамгийн дуртай МӨНХ ТУНХ найзуудын хамт хөгжөөнт тоглоом, дуулалт жүжиг, пороро ба түүний найзууд, үлгэрийн баатрууд
Мишээл байгаль орчин танин мэдэхүйн хүрээлэнд хүүхдийн баярт зориулсан төрөл бүрийн үйлчилгээнүүд өртөө хэлбэрээр байршиж энэ зуныг дуустал үргэлжилнэ.

СҮХБААТАРЫН ТАЛБАЙ:

 “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор “Монгол хүүхдүүд” арга хэмжээ 11:00 цагаас үндэсний агуулгатай, 12:00 цагаас орчин үеийн агуулгатай баярын хөтөлбөр зохион байгуулагдах бол 18:00 цагаас тоглолт болно. Мөн спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулахаас гадна Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хүүхдүүдэд хэрхэн зөв аялах талаар мэдээлэл өгнө.

 

Түүнчлэн дүүрэг тус бүрд дараах байршлуудад үйл ажиллагаа зохион байгуулах ажээ. QR кодыг уншуулан мэдээллийг дэлгэрэнгүй аваарай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.