- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Иргэн Оюун нь арилжааны банктай ипотекийн зээлийн гэрээ байгуулах үедээ даатгалын А компанитай зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг байгуулжээ.
Тэрээр даатгалын гэрээг байгуулснаас хойш 5 жилийн дараа тархинд нь цус харвалт өгсний улмаас хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдаж, улмаар даатгалын компаниас ипотекийн даатгалын гэрээний дагуу орон сууцны зээлийн үлдэгдэл 60,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Анхан шатны шүүхээс иргэн Оюуны нэхэмжлэлийг даатгалын гэрээгээр тохиролцсон гэнэтийн ослын улмаас учирсан эрсдэлд хамаарахгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 210 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд заасны дагуу “Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загварын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулна”,
-мөн “даатгагч даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийг тодорхой, хоёрдмол утга санаагүй, бусдад шууд ойлгогдохоор үг хэллэгтэй байхаар тусгах бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлөөс бусад тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж үл болно”
-мөн “даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгуулагчаар төлүүлэх арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчиж, даатгуулагч иргэний хуулиар олгогдсон, амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлийн сонголтоо хийх эрхийг нь эдлүүлээгүй, стандарт нөхцөл бүхий гэрээний заалт түүний утга агуулгыг тайлбарлан ойлгуулаагүй, даатгагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн буруутай гэж үзэн, даатгагч А компаниас даатгалын нөхөн төлбөрийг гаргуулж нэхэмжлэгч Оюунд олгон нэхэмжлэлийг бүрэн хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ харин ШҮҮХ жинхэнэ ёсоор нь ажиллаж шудрага шийдвэр гаргажээ Шүүх Шүүгч нарт баяр хүргэе Даатгалын Байгууллагууд аль болох иргэдийш л хохироож баыдаг шүү
anhan shat dund shat zorootei gardsg ymar uchir bnaa
Шударга шүүгч нар байдаг л юм байна. Уулын мод урттай богинотой гэж
manai daatgaliin companiud bol bugd luivarchid daatguulagchdaas mongo avna ogoh durgui bas bair busad um avahad hucheer daatgana...
Энэ шүүгч саын ажилласан өна.Даатгалын кампонууд аль болох өгөхгүй байдаг.