"Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжааны системээр нүүрсний 18 дахь удаагийн арилжааг өнөөдөр /2023.05.31/ амжилттай зохион байгуулжээ.
Энэ удаагийн цахим арилжаагаар нийт 5 багц буюу 32 мянган тонн коксжих нүүрсийг тонн тутмыг 131.6 ам.доллараар борлуулсан байна. Ингэснээр нийт 126.7 сая ам.долларын үнэлгээтэй, 1,024 мянган тонн нүүрс биржээр борлуулсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр борлуулсан нүүрсний хэмжээ нэг сая тонн давжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан бөгөөд "Эрдэнэс Тавантолгой" ХК, Монголын хөрөнгийн бирж хамтран анхны цахим арилжааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр амжилттай зохион байгуулсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.