СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Эрдэнэс Тавантолгой" ХК малчид, иргэдийн дэвшүүлсэн асуудалд онцгойлон анхаар ажиллана гэдгээ илэрхийлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагууд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдтэй уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсжээ.

"Эрдэнэс Тавантолгой"компани 2018-2022 онд нийт 50,3 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Өмнөговь аймагт хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, нөлөөллийн бүсийн 201 иргэнд 5.7 тэрбум төгрөгийн нөхөн олговор, Цагаан-Овоо багийн цахилгаан хангамжийн угсралын ажилд 3 тэрбум, уурхайг Гашуунсухайтын авто замтай холбох 8.2 км авто зам, Цогтцэций сумын төвд 1,1 км авто зам,  гэрэлтүүлэг, явган болон дугуйн зам, зогсоол байгуулжээ. "Эрдэнэс Тавантолгой" ХК Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар хоорондын хамтран ажиллах ажиллагааны хүрээнд энэ жил 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагууд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдтэй уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсов.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагууд уулзалтаас гарсан иргэдийн саналд суурилан хөрөнгө оруулалт, ажлуудыг тодорхойлж, малчин иргэдийн дэвшүүлсэн асуудалд онцгойлон анхаар ажиллана гэдгээ илэрхийллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.