СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-05-30

Э.Батшугар: Төрийн өмчит компаниуд санхүүгийн тайлангаа ил тайлагнадаг болох хэрэгтэй

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр  хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар өргөн хэрэглээний хүнс, бараа, үйлчигээний инфляцийг хэрхэн бууруулах болон Эрдэнэс таван толгойн хувьцааг эргэлтэд оруулж “амилуулах”, төрийн өмчит компаниудын санхүүгийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох талаар саналаа илэрхийллээ. Тэрбээр, 2023 оны эхний 4 сарын инфляц болон үнийн өсөлт 11,3 хувь байсан бөгөөд үүнээс 42 хувь нь цэвэр хүнсний инфляц байж, хүнсний инфляцаас хамгийн өндөр байгаа нь махны үнэ байгааг онцлов. Махны үнэ он гарснаас хойш 18 хувиар өссөн нь 70 сая малтай ард түмний хувьд үнэхээр инээдтэй, эмгэнэлтэй асуудал гэлээ. Хэдийгээр нөөцийн мах худалдаалж байгаа боловч махны нийлүүлэлтийн “гинжин хэлхээ” алдагдаж байна гээд энэ тал дээр махны Хабууд (Hub) гэх мэт шинэ механизм бий болгох хэрэгтэй байгааг санал болголоо.

Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн ард түмний эзэмшиж буй 1072 хувьцааг одоо л амилуулах цаг нь болсон гээд үр ашгийг нь хүртэх хамгийн хурдан механизм бол Компанийн тухай хуульд заасанчлан Алтан хувьцаа болгох хэрэгтэй гэсэн юм. Татварын дараах ашгийнхаа тодорхой хувийг хүртэх боломжтой Алтан хувьцааг бий болгож байж байгалийн баялгаа ард түмэндээ жигд хуваарилах нөхцөл бололцоо бүрдэнэ гэлээ.

Засгийн газрын Шилэн ажиллагааг дэмжиж байгаагаа тэрбээр илэрхийлээд төрийн өмчийн компаниудын тайлан балансыг нь ил тод, нээлтэй болгох талаар ч дурдав. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн веб сайтад ороход хаалттай, ямархуу орлого олдог, зардал, цэвэр ашиг нь хэд юм бэ гэдэг нь мэдэгдэхгүй мөртөө Топ 100 ААН-д нь ордог талаар шүүмжлэн төрийн өмчит компаниуд банкнуудтайгаа адилхан улирал болгон веб сайт дээрээ санхүүгийн тайлангаа байршуулдаг байх хэрэгтэй гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.