СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-05-30

Арван сартайгаас найман настай бүх хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

“Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор 10 сартайгаас 8 насны хүүхдүүдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцины нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар зохион байгуулахаар болжээ.

Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам  мэдээлэл өглөө. 

Арван сартайгаас найман настай хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулснаар улаанбурхан, улаанууд өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

Учир нь улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварладаг бөгөөд ихэвчлэн бага насны хүүхэд өвдөж, өвдсөн тохиолдолд уушгины хатгалгаа, тархины үрэвслээр хүндрэх, улмаар эндэгдэлд хүргэх аюултай.

Өөрөөр хэлбэл, .
2022 оноос эхлэн улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаа улс орны тоо болоод өвчний тохиолдлын тоо нэмэгдэж, хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-д дэгдэлт гарч байгаа нь манай улсад халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй байна. Тиймээс энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтыг нийт хүн амынхаа улаанбурхан өвчний эсрэг дархлалын түвшинг нэмэгдүүлэх, дэгдэлтээс сэргийлэх зорилгоор хийж байгаа юм. Хүн амын дархлалын түвшин өндөр байх нь улаанбурхан өвчнийг хяналтанд авах хамгийн чухал аргуудын нэг.
бөгөөд дархлаажуулалтын эхний өдрүүдэд сургууль, цэцэрлэг дээр нь, зуны амралт эхэлснээс хойш сум, өрхийн Эрүүл мэндийн төв дээр улаанбурхан, улаануудын эсрэг вакциныг хийх юм. Түүнээс гадна энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтад өмнө нь товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын вакцин хийлгэсэн, хийлгээгүйг үл харгалзан заасан насны бүх хүүхэд хамрагдах ёстой. Харин сүүлийн нэг сарын дотор ямар нэгэн вакцин тариулсан бол түр хойшлуулна гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.