"Скай хайпермаркет" ХХК буюу "Имарт хайпермаркет" 2016 онд нээлтээ хийсэн цагаас одоог хүртэл нийт 1,500 ажлын байрыг бий болгоод байгаа бөгөөд энэ онд 4 дэх салбараа шинээр нээснээр нийт 300 ажилтны орон тоо нэмэгдэх юм.
Имарт хайпермаркетын 4-р салбар нь тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Тиймээс шинээр нээгдэж буй салбарынхаа үйл ажиллагаатай холбоотойгоор хүний нөөцөө бүрдүүлэхээр нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулагдаж байна.
· Зургадугаар сарын 2 буюу баасан гарагт 10:00-18:00 цагийн хооронд 3-р хороолол, Өргөө кино театрын гадна талбай
· Зургадугаар сарын 9 буюу баасан гарагт 10:00-18:00 цагийн хооронд 1-р хороолол, Саппоро автобусны буудлын гадна талбай
Өдөрлөгт оролцож амжаагүй ажил горилогчдын анкетыг ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд бүх салбарууд дээрээ хүлээн авч байна.
Нээлттэй ажлын байр:
· Худалдааны зөвлөх
· Кассын ажилтан
· Бараа бэлтгэгч
· Тогооч
· Туслах ажилтан
· Хүргэлтийн ажилтан
· Авто зогсоолын ажилтан
· Цагийн ажилтан
· Борлуулалтын үйлчилгээний мэргэжилтэн
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэтгэврийн насны маш сайн зохион байгууалттай удирдах ажилын хүн авах уу
утсаар нь асуусан дээр байх даа
байршил нь хаана юм бэ