СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Прокурорын байгууллага тавдугаар сарын 22-26-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 43,186, мөрдөн байцаалтын 3,709 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.

Эдгээрээс 280 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Тухайлбал, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Б нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд үргэлжилсэн үйлдлээр бусдаас хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.

Түүнд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

  • Нийслэлийн прокурорын газраас Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Ч нь тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О, кадастар  хариуцсан ахлах мэргэжилтэн У.Б нартай нэгдэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж нэр бүхий иргэдэд газар эзэмших эрх олгох замаар давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Увс аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан А.М, худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байсан Б.Ц нар нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5  дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Өмнөговь аймгийн прокурорын газраас Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан Ж.А нь холбогдох хууль тогтоомж, журмыг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Хугацаат цэрэг ажиллуулах тухай" гэрээг бусадтай байгуулан тушаал гаргаж, тоосгоны үйлдвэрийн ажилд цэргийн алба хаагчдыг томилон ажиллуулж хийх ёсгүй үйлдлийг хийн, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ -д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
     
Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
203.91.116.149

Цаад жинхэнэ эзнийг нь олохгүй наад талын утсан хүүхэлдэйг яллаад өнгөрөх юм уу?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.