Жарантайн Амартайван
Ордын тухай хамгийн эхний тэмдэглэгдэн үлдсэн архивын баримт бол Өмнийн говийг хамаарч байсан Түшээт хан аймгийн чуулганы дэд дарга Түшээ гүн Гадинбалын Чагдаржаваас 1906/05/13-ны өдөр Түшээт хан аймгийн чуулган даргад захидал илгээж байж. Захидалд, манж түшмэлээс Таван толгой нүүрсийг аваад ир гэж явуулсан элчийг түдгэлзүүлэх тухай өгүүлсэн бичсэн байдаг байна.
Таван толгой ордын тухай бичиж эхлэхийн өмнө Монгол нутагт уул уурхайн хөгжил, судалгааны тухай товч ярих хэрэгтэй болно.
Монгол оронд анх Налайхын уурхайг 1916 онд нээн ашиглан, 1917 онд 63 үхэр тэрэг чулуун нүүрс худалдсан тухай дурдсан байна. Ардын засгаас /МАН/ Налайхын чулуун нүүрсний ордыг 1922 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрийн өмчид шилжүүлэн авснаар анх уурхайтай болсон бөгөөд энэ өдрийг “Уурхайчдын өдөр” хэмээн тэмдэглэх болжээ. Тухайн үед 1922-23 онд “эдийн засгийн үндсэн бодлого” хэмээх баримт бичигт ой модоо хамгаалан нүүрс түлэх тухай заалтууд багтсан байдаг. Энэ заалтын хүрээнд 1940 он гэхэд 180,0 тон нүүрс олборлосон байна.
1935 оны нэгэн баримтад Таван толгой ордод чулуун нvvрс байдаг гэдгийг ажигч гярхай нутгийн ардууд, ахмад буурлууд, уран дархчуул тухайн vедээ мэдэж, амьдрал ахуйдаа тэмээнд нуруу ачаалан хэрэглэж, vр дvнг нь vзэж эхэлсэн талаар тэмдэглэн үлдээсэн байдаг
1939-1946 онд Оросын геологи хайгуулын экспедиц ирснээр Таван толгой ордод анх үнэлгээ өгсөн. 1953 оноос өндөр чанарын коксжих чанарын нүүрстэй болохыг тогтоосноос хойш дараагийн шатны хайгуул судалгааны ажлын эхлэл тавигджээ. Энэ цагаас эхлэн тус ордын судалгаа шинжилгээний ажлын шинэ эхлэл тавигдсан байдаг.
1955 онд Таван толгойн ордод 1:200,000 масштабын геологийн зураглалын ажил хийж эхэлсэн. Улмаар 1966 онд Таван толгойн ордыг сайд нарын зөвлөлийн 124 дүгээр тогтоолоор орон нутагт шилжүүлэн улсын үйлдвэр болгосон. Мөн Геологи шинжилгээний газрыг Геологийн яам болгожээ.
1967 онд тус уурхайн анхны захиргаа байгуулагдаж, анхныхаа хөрс хуулалтыг хийсэн байна.
Тухайн үед төр засгаас ард түмэнд ашигт малтмалын ач тусын тухай анхны УСК 1958 онд “Гурван найз” нэртэйгээр гарч байжээ. Энэ кинонд гурван хүүхэд явж байгаад тарваганы дошин дээрээс нүүрс олоод, цааш киноны үйл явдал Налайхын уурхай нээгдэн ард түмэнд ач тусаа өгч байгаа талаар өрнөдөг. Одоо үед улс төрчид нь, төрийн байгууллагууд нь ард түмэнд уул уурхайн ач тусын талаар зөв ойлголтыг өгөх тал дээр дутагдалтай ажиллаж байгаа нь ажиглагдаж байна. Тэртээ 1958 онд төр засгаас бодлогоор дэмжин, кино хийж байжээ.
Эргээд ордын тухай мэдээлэлдээ ороход 1978 онд Монголын талын даалгавраар ЗХУ “Гипрошахт” хүрээлэнгээс Таван толгой ордын коксжих нүүрсний ордод нарийвчилсан хайгуул хийх ТЭЗҮ гаргасан байдаг.
Мөн тухайн үед эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн /ЭЗХТЗ/-ийн орнуудын хүрээнд улс орнуудтай хамтран ажиллах санал явуулахад Таван толгой ордод хамтрах улсууд ус хангамж, дэд бүтэц зэргээс шалтгаалан татгалзсан хариу өгч байжээ.
1986 онд Монголын геологичид Цанхийн хэсэгт нарийвчилсан хайгуул хийсэн байдаг. Үе үеийн улс төрчид тус ордыг хөдөлгөх эдийн засгийн эргэлтэд оруулах талаар улс орнуудын төр засгийн тэргүүнүүдтэй яриа хэлэлцээ хийж байжээ. 1988 онд БНАСАУ-ын удирдагчийн айлчлалаар ЭТТ ордоос нүүрс нийлүүлэх болон кокс химийн үйлдвэрийн талаар санамж бичиг үйлдэн 12 оюутан тус улсад сургахаар явуулсан байдаг. Мөн Япон улстай хамтрах санал солилцоход ЗХУ зөвшөөрдөггүй байсан байна. Ингээд тухайн үед Ардчилсан хувьсгал өрнөөд ордыг ашиглах оролдлого хойшилсон байдаг.
1991 онд “Гипрошахт” хүрээлэнгээс Таван толгойн ордын ТЭЗҮ-г хүлээлгэн өгсөн. Тэр үед эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн ЭЗХТЗ-ийн орнууд тарсан байдаг.
Ардчилсан хувьсгалын эхний жилүүдэд Таван толгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхол бүх үеийн улс төрчдөд байсан бөгөөд Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, Ерөнхийлөгч П.Очирбат нар урд хойд хөршид айлчлах үедээ төр засгийн тэргүүнүүдэд санал тавьж байсан ч нааштай хариу авч байгаагүй аж.
1998 оноос Англи-Австралийн BHP компани хайгуул, судалгааны ажлыг хийж эхлээд ордын нөөцийг ЖОРК стандартаар анх гаргаж өгөөд 1999 оны 1 дүгээр сард ЗГ-т лицензээ эргүүлэн өгөөд монголоос гарч явсан байна. Тухайн үед ЖОРК стандартаар 7,4 тэрбум тн нөөц баталсан байдаг. /энэ үед нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унасан./
1999 оны 10 дугаар сард “Монголын Майн инфо” компани Таавн толгой ордын тусгай зөвшөөрлийг эзэмшсэн байна.
Монгол Улсаас анх удаа 2004 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 256 тн нүүрс экспортлон Гашуун сухайтын боомтоор гаргажээ. Энэ үед БНХАУ-ын хилээр гарахдаа урдаа ковшоор зам гаргуулан, Өмнөговь аймгийн хувь хувьсгалын МАЗ, КАМАК гэх мэт тухайн үеийн хүнд даацын авто машинуудыг дайчлан хилээр гаргасан байна.
2007 онд УИХ-ын 27-р тогтоол гаран, Таван толгойн ордыг стратегийн ач холбогдолтой ордод хамруулан “Эрдэнэс МГЛ” ХХК байгуулав.
2011 оны 8 дугаар сараас нүүрсний экспорт тогтмолжиж эхэлсэн. Тухайн үед Австралийн нүүрсний бүс нутагт үер бууснаар манай экспорт сэргэсэн юм.
2011 онд Чалкотой 350,0 сая ам.долларын гэрээ байгуулсан байдаг. 2012 оны 4 дүгээр сард 1072 хувьцаг ард түмэнд тараасан.
2018 оны эхээр тус ордын нөөцийг сүүлийн байдлаар ЭБМЗ-өөр 6,3 тэрбум тн-оор баталсан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хуучин ЗХУ-ын Ленингарад гипрошахт институтын эрдэмтэн инженерүүд ТЭЗҮ боловсруулсан боловч гадаадын хөрөнгө оруулагчид уул уурхай хөгжсөн орнуудын ТЭЗҮ боловсруулах шаардлага стандарт болон тухайн үеийн эдийн засгийн тооцоо нүүрсний дэлхийн зах зээлийн үнийг харгалзах зэрэг асуудлаас болж Дэлхийн банкны 2 сая ам доллороор дахин ТЭЗҮ боловсруулах олон улсын тендер зарлаж АНУ ын "Норвест" Компани шалгаран дахин боловсруулсан байв. Энэ бүхэн бол гадны хөрөнгө оруулалтаар Тавантолгойд коксхимийн цогцолбор барих асуудал байлаа. Харамсалтай нь яамдын удирдлага, бүтэц зохион байгуулалт тогтворгүй болж эзэнгүй хөрөнгө хувийн компаний өмч болон тусгай зөвшөөрөл эзэмших болжээ. Энэ бол төрийн өмч яаж эзэнгүйдэж хэн яаж завшиж болдогын жишээ болоод өнгөрөвөө.