СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сүхбаатар аймгийн ЭМГ-ынхан “Ковид”-ын шинжилгээ, вакцинаас мөнгө завшсан гэв үү

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар (ЭМГ)-ын албан тушаалтнууд цар тахал, вакцинжуулалтыг далимдуулан хөрөнгө завшсан байж болзошгүй хэрэгт холбогджээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 829 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас гурвыг нь шүүхэд шилжүүлэхээр болсон аж. Эл гурван хэргийн нэгт нь дээрх аймгийн ЭМГ-ын албан тушаалтнуудыг яллагдагчаар татсан юм байна.

Бидний авсан мэдээллээр Сүхбаатар аймгийн ЭМГ-ын удирдах албан тушаалтнууд 2021 оны 1-6 дугаар сарын хооронд Эрүүл мэндийн төвийнхөө эмч, сувилагч нараар “Ковид”-ын халдвар илрүүлэх пи си ар (PCR) шинжилгээг төлбөртэй хийлгэсэн аж. Нэг хүнээс 12 500-80 700 төгрөгийн төлбөр авсан нь хууль, журам зөрчсөн үйлдэл агаад уг шинжилгээг гүйцэтгэсэн эмч, сувилагч нар мөнгийг нь бэлнээр аваад зогсохгүй иргэдэд баримт олгоогүй гэнэ. ЭМГ-ын удирдах албан тушаалтнууд эмч сувилагч нарт шинжилгээний төлбөрийн таван хувийг буцаан олгосон хэмээн орон нутгийн эх сурвалжууд хэлж байгаа юм.

Түүнчлэн үйлдэлд холбогдоод буй гэнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.