"GS-25" сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж буй ахимаг насны эмэгтэй тус дэлгүүрийн худалдагч эмэгтэйг хэл амаар доромжилж буй бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд тавигдсан.
Мөн тэрбээр хэл амаар доромжлохоос гадна хутга барьж, дайрч буй бичлэг нь ч цацагдсан юм.
Цагдаагийн байгууллагаас, уг хэрэг 2023 оны тавдугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах GS25 сүлжээ дэлгүүрт болсон.
Иргэн Н нь үйлчлүүлж байхдаа худалдагч С-ийн биед халдан, хэл амаар доромжилж танхайрсан байна.
Дээрх үйлдэлд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа явуулж байгааг мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
"Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө" байвал таарна, зөв!
Хуульгүй юм шиг авирлах юм даа. Гэртээ алдаг байхадаа нөхөр хүүхэдээ номхон камондаар зогсоодог нөхөр бна даа.
Энэ хүүхнүүд өөрсдийгөө ямар гэж бодоод танхайрсан байна