Нарийн царигийн Шивээхүрэн-Сэхэ боомтын бүтээн байгуулалтын ажил өчигдөр албан ёсоор эхэллээ. МАК групп өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэж, зургаан жилийн дараа төрд 100 хувь үнэ төлбөргүй шилжүүлнэ.
Нээлтэд оролцсон Засгийн газрын тэргүүн боомтын сэргэлт бодитойгоор эхэлсэнд туйлын сэтгэл хангалуун байна.
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Монгол улс хөршүүдтэйгээ ганцхан төмөр замаар холбогдсон байсан. Замын-Үүдийн төмөр зам 70 жил болж байна. Өнгөрсөн нийгмийн төрийн бодлого нь өөр байсан юм аа гэхэд, өнгөрсөн 30 жил яагаад төмөр замаа барихгүй, нүүрсээ машинаар зөөгөөд байв аа?!
Боомтын сэргэлт бол зовлон дундаас гарсан. Экспорт зогсоод, эдийн засаг -4,7 хувь руу ороод, гадаад өр тулсан байсан. Цар тахлын шаардлага нь жолооч байх ёсгүй гэсэн. Эдийн засгийг богино хугацаанд сэргээх бодлого нь Боомтын сэргэлт юм. Та бүхэн санаж байгаа бол, бодлого гараад яг нэг жил болж байна.
Цаашилбал энэ боомт маань Монгол улсыг Орос, Хятад улстай холбох баруун босоо тэнхлэгийн төмөр замын эхлэл болно. Зөвхөн энэ боомтоор жилд 35 сая тонн нүүрс гарна. Манай жилийн экспорт одоо 35 сая ч хүрэхгүй байгаа шүү дээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нямтайширийн эхлүүлж, хүч хэрэгсэл хѳрѳнгѳ мѳнгѳѳ гаргаж байгаа улс оронд хэрэгтэй бүтээн байгуулалтыг дэмжихээс яахав дээ. Улс орондоо бүтээн байгуулалт үйлдвэржилтийг хийдэг үндэсний хѳрѳнгѳлѳгүүдийг сошиалиар балбуулахаа зогсоовол ЗГ -ын харж чаддаггүй, хийж чадахгүйг эд хийчихнээ. Номтойбаяр ч ОюунЭрдэнийг бодвол ухаалаг боловсролтой зѳв бодолтой залуу байсандаа заазуурдуулж байсандаа.
2 мухар замаа түргэн холбох ажлаа л хий! Бага ярьж их хийх хэрэгтэй байна.
Хийж бүтээж бхад. түргэн хий ч гэхшиг. Чи хийдэггүй нь биз дээ
Нэх мундаг шүүмжлсн лаанууд...өмнөх 30 жил н алдааг шүүмжлэч...му ллрн даануудаа