Шивээхүрэн-Сэхэ боомтын нээлтэд оролцсон Монгол улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар
Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Төмөр замын цариг бол өрсөлдөх чадварын тухай асуудал. Царигийн асуудлаар олон жил улс төр хийсэн. Одоо хөрсөн дээрээ буух цаг нь болсон байна.
Олон улсын царигтай байна гэдэг нь уул уурхайн бүтээгдэхүүн гаргах өртөг нь хямдхан байна гэсэн үг. Нүүрс байнга өндөр үнэтэй байхгүй. Үнэ нь унасан үед олон улсын цариг нь нүүрсээ хамгийн хямдаар гаргах боломжийг олгоно.
Монгол улсын нүүрсийг олон улсын зах зээлд хамгийн хямд өртгөөр гаргах Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалт ийнхүү эхэлж байна. Энэ намар ашиглалтад орохоор ирэх жил манай улс жилд 50 сая тонн нүүрс гаргах боломж бүрдэнэ. Монгол улс анх удаа нарийн царигийн төмөр замтай болж байна. Энэ хамгийн чухал зүйл нь.
Хоёрдугаарт, олон улсын царигтай болсноор экспорт тогтворжино. Экспорт тогтворжихоор валютын нөөц нэмэгдэнэ. Валютын нөөц нэмэгдэхээр төгрөгийн худалдан авах чадвар улам нэмэгдэнэ гэсэн үг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.