СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-27

🔴LIVE: “Шивээхүрэн-Сэхэ” боомт чиглэлийн 7 км төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

“Шивээхүрэн-Сэхэ” боомт чиглэлийн долоон км төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. 

Нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Боомтын хөгжлийн сайд Б.Тулга нар оролцож байна.

Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх эрхийг "Нарийнсухайтын төмөр зам" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын сүүлээр эхлүүлж, 2023 оны аравдугаар сарын сүүлээр ашиглалтад оруулах юм.

Гол төмөр замын нийт урт нь 7км, салаа төмөр зам нь 20 орчим км байх юм. Хувийн хэвшлийн 200 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, зургаан жилийн хугацаанд ашигласны дараа Монголын төмөр зам компанид 100 хувь төлбөргүй шилжүүлж өгөх аж.

Шивээхүрэн-Сэхэ чиглэлд төмөр зам барьснаар Нарийнсухайтаас уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, нүүрсний экспортын зах зээл өргөжих, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тээврийн өртөг буурна гэж тооцоолж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.