СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Архангай аймагт 31 настай эрэгтэй 49 настай таксины жолоочийн биед халдаж, тээврийн хэрэгслийг нь дээрэмджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 00 цаг 10 минутад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт “Бусдад зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 49 настай, эрэгтэй Toyota маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхад 31 настай, эрэгтэй “Ц” гэгч биед нь халдаж, тээврийн хэрэгслийг нь дээрэмдэж зугтсаныг шуухай эрэн сурвалжилж илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэхгүй байж гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.