Улсын арслан Э.Оюунболдын шинжилгээнээс оксандролин, метандиенон гэсэн анаболик стериод төрлийн бодис илэрчээ.
Үзэсгэлэн болгогч усан туулай жилийн Цагаан сарын барилдааны шөвгийн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан. Шинжилгээний хариу нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд иржээ. Улмаар допинг хэрэглэсэн бөхөд Б сорьцоо өгөх эсэх талаар мэдэгдэх хуудас хүргүүлэх гэсэн боловч холбогдоогүй байна. Тиймээс хариуг нь энэ сарын 7-нд хүргүүлжээ.
Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу Б сорьцыг шинжлүүлэх эсэх тухай хүсэлтээ 14 хоногт багтаан гаргах ёстой бөгөөд журмын дагуу хүсэлтээ гаргаагүй учир допинг хэрэглэсэн бөхийн нэрийг зарлалаа. Улсын арслан Э.Оюунболдын шинжилгээнээс оксандролин, метандиенон гэсэн анаболик стериод төрлийн бодис илэрчээ. Энэ нь түүнээс допинг илэрч буй анхны тохиолдол биш юм. Өмнө нь допинг илэрч аварга цолоо хураалгаж байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ залуугаар битгий оролдоод байгаачдээ.хүний мууд дуртайнуудаа.юу гэж тийм хэрэглэх вэдээ