СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

7.72 га газрыг нийтийн эдэлбэрт авч, тохижуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хурлаар Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцууллаа.

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, нийтийн эзэмшлийн болон явган хүний зам, талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор гараашнуудыг чөлөөлж, НИТХ-ын тогтоолоор нийтийн эдэлбэр газарт бүртгэх ажлуудыг хийж байна. Энэ хүрээнд 2019 оноос хойш 145 байршлын 227.97 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгээд байгаа юм. Тэгвэл юм. Тодруулбал,

  • Баянгол дүүрэгт 10 байршлын 0.86 га
  • Баянзүрх дүүрэгт 16 байршлыг 3.54 га
  • Сонгинохайрхан дүүрэгт 6 байршлын 0.61 га
  • Сүхбаатар дүүрэгт 8 байршлын 0.98 га
  • Хан-Уул дүүрэгт 4 байршлын 1.21 га
  • Чингэлтэй дүүрэгт 1 байршлын 0.27 га
  • Налайх дүүрэгт 2 байршлын 0.25 га газар байна.

Эдгээр газрыг нийтийн эдэлбэрт бүртгэж, тохижилтын ажлууд хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, 1 байршилд тоглоомын талбай, 6 байршилд тохижилт, ногоон байгууламж, зогсоол, .

Зөвлөлийн гишүүд дээрх ажлыг сайн жишиг гэдгийг тодотгон, хурлаас тэмдэглэл гарч, НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.