СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээнд цахим шийдлийг нэвтрүүлнэ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт дэвшил авчрах, цахим шийдлүүдийг нэвтрүүлэхээр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар Голомт банктай хамтран “DIGITAL SME 2023” арга хэмжээг зохион байгуулав.

Тодруулбал, үр ашгийг нэмэгдүүлж, цаг хугацаа, өртөг хэмнэх технологийн дэвшил, цахим хэрэглээг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны бодит үр дүнг гаргахад энэхүү арга хэмжээний зорилго оршиж буй юм.

Энэ хүрээнд “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт дижитал шилжилт хөгжүүлэх хэрэгцээ шаардлага”, “DIGITAL SME’s” буюу нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт дижитал систем хөгжүүлэх шийдэл” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, “TomYo EdTech”, “Зочил” платформын давуу тал, инновацыг танилцуулсан.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн:

-Жижиг, дунд үйлдвэрлэгчид үйл ажиллагаандаа цахим шийдлүүдийг нэвтрүүлэх нь чухал байна. Өөрөөр хэлбэл, аль салбарын ямар бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах боломжтой вэ, ямар чиглэлд дижитал хэрэглээг нэвтрүүлснээр эдийн засгийн үр өгөөжтэй байх вэ, хүний нөөцийг хэрхэн чадавхжуулах вэ гэдгийг тодорхойлох юм. Энэ платформ ашиглалтад орсноор жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, тэдэнд хэрэгтэй үйлчилгээг хүргэх, цаашлаад бизнесийнхээ түүхээр зээл авах, хөрөнгө оруулалт татах зэрэг үйл явц илүү хялбар болох юм хэмээв.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулж, инновац шингэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах, төрийн худалдан авалтаар дэмжих, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх юм. Түүнчлэн ЖДҮҮ салбарт дижитал шийдлийг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар оролцогч талууд Санамж бичиг байгуулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.