3х3 сагсан бөмбөгийн ДАШТ тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 4-ний өдрүүдэд Австрийн нийслэл Вена хотноо болно. Дэлхийн дэвжээнд өрсөлдөх Монголын эрэгтэй, эмэгтэй сагсчид өнөөдөр эх орноосоо мордож байна.
Эрэгтэй багт Д.Дэлгэрням, А.Ананд, О.Энхбаатар болон “Завхан бродерс” багийн төвийн тоглогч Ц.Отгонжаргал нар багтжээ. Э.Дөлгөөний гэмтэл гүйцэд эдгээгүй тул энэ удаа бүрэлдэхүүний гадна үлдсэн байна.
Харин эмэгтэйчүүдийн багт О.Хулан, М.Цэрэнлхам, Ө.Индра, Б.Ариунцэцэг нар багтсан байна. Б.Ариунцэцэг энэ жил эмэгтэйчүүдийн лигийн MVP-гээр тодорсон бол “Танан гарьд” багийн Ө.Индра 3х3 сагсны шигшээд анх удаа дуудагдсан юм.
Эрчүүд Нидерланд, Швейцар, Унгар, Японы шигшээтэй нэг хэсэгт багсан бол эмэгтэйчүүд Унгар, Чех, АНУ, Канадтай нэг хэсэгт өрсөлдөх болно.
Хэсгээ тэргүүлсэн багууд шөвгийн наймд шууд шалгарч, хоёр, гуравдугаар байр эзэлсэн нь дунд шөвөгт шалгарахын төлөөө нэмэлт тоглолт хийх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дөогөөн байхгүй бол барахгүй ээ.