СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-25

🔴LIVE: Д.Амарбаясгалан: Төр татгалзаж болох ажил үйлчилгээнүүдээс татгалзаж эхэлнэ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
11 сарын өмнө

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд төрийн өмчит компаниудын сэргэлт сэдвийн дор Эрдэнэс Монгол нэгдлийн харьяа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголросцветмет”, “Эрдэнэс Оюу толгой” ХХК зэрэг 37 компанийн удирдах албан тушаалтнууд, инженер техникийн 400 гаруй ажилтны чуулган эхэллээ.

Өнгөрсөн оноос эхлэн Эрдэнэс Монгол ХХК-ийн дүрмийн шинэчлэл хийж, засаглалыг сайжруулах чиглэлээр ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулсан. Энэ хүрээнд тус компанийн өрсөлдөх чадварыг сайжруулж, хөрөнгө оруулалт татах боломж нээгджээ. Цаашид тус компанид бий болсон засаглалын сайн жишгийг бусад төрийн өмчит компаниудад бий болгох чиглэлээр Засгийн газраас ажиллаж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээж хэлсэн үгэндээ . Мөн төрийн өмчит компаниудын үр ашгийг харгалзан үзэх шаардлагатай болсон талаар онцлов. Тухайлбал “Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын ажлын үнэлгээ оновчгүй байна. Оноог хэрхэн тооцох аргачлал нь тодорхойгүй. Өнгөрсөн хугацаанд төрийн өмчит этгээдүүдийн үйл ажиллагааны үр дүн хангалтгүй байсан ч өндөр дүнгээр үнэлэгдэж ирсэн” хэмээн онцоллоо.

Эрдэнэс Монгол ХХК-ийн нэгдэл нь 81 хайгуул, ашиглалтын лиценз эзэмшдэг. Нэгдлийн компаниуд “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны бодлогын баримт бичиг болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан 2022 оны төлөвлөгөөт арга хэмжээнүүдээ хэрэгжүүлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.