СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-25

Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй 134 төрлийн үйлчилгээний жагсаалт

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
10 сарын өмнө

Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй 134 төрлийн үйлчилгээний ЖАГСААЛТ-ыг танилцуулж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн www.ulaanbaatar.mn сайтын "Үйлчилгээ эрхлэх бүртгэл" хэсэгт нэвтрэн, мэдээллээ оруулж бүртгүүлснээр бизнесийн үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэхэд шаардлагатай үйлчилгээ авах боломжтой.

Тусгай зөвшөөрлөө жил бүр сунгадаг байсныг өөрчилсөн нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 18,600 гаруй аж ахуйн нэгжид шууд нөлөөлсөн. Стандарт, хууль дүрэмд заасан шаардлагаа хангаж л байвал үйл ажиллагаагаа саадгүй, шуурхай явуулах боломж бүрдсэн.
Баар, зоогийн газарт согтууруулах ундаа худалдахгүй зэрэг хязгаарлалт хүчингүй болгосон.

Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авахын тулд 7-12 бичиг баримт бүрдүүлдэг байсан. Энэ нь нийт аж ахуйн нэгжийн хэмжээгээр тооцвол 168 мянган бичиг баримт бүрдүүлэхэд хүрдэг байв. Бичиг хэргийн зардалд 42 сая, тээврийн зардалд 149 сая, нийт 191 сая төгрөгийг зарцуулдаг байв. Харин одоо энэ бүх зардлыг хэмнэх боломжтой болсон юм.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.