СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Говьсүмбэрийн аймшигт хэргээс улбаалж “...Эрх чөлөөт 72 цаг”-ийг эргэж харах уу?!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Говьсүмбэр аймаг дахь 425 дугаар хорих ангид уржигдар нэгэн харамсалтай явдал болжээ. Тэнд ял эдэлж байсан М нь удаан хугацааны уулзалт буюу “72 цагийн эргэлт”-д байх үедээ эхнэрийн хамт нас барсан байна. Энэ асуудлыг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Одоогоор хэрэг явдал чухам юунаас болсон талаар тодорхой мэдээлэл алга. Тиймээс энэ талаар ярих боломжгүй юм.

Хоёр хүний амь хохирсон нь ихээхэн харамсалтай. Тиймээс “...Ийм асуудал яагаад болсон бэ” гэдгийг эх сурвалжууд хөндөж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нэлээд хэдэн жилийн өмнөөс “...Хүний эрхийг хангах” үйл ажиллагааны хүрээнд “...Ял эдэлж байгаа хүмүүжигчид хууль, журамд заасны дагуу эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд хамт амьдардаг ач, зээтэй удаан хугацааны уулзалт, бусад хүнтэй түр хугацааны уулзалт хийх эрхтэй” хэмээн журамлажээ. Өөрөөр хэлбэл, энэ хууль журмын дагуу . Товчхондоо, энэ нь тухайн хүмүүжигчийн хувьд “...Эрх чөлөөт 72 цаг” болдог байна. 

Энэхүү удаан хугацааны уулзалтыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 9.1 дэх хэсгийн “...Энэ хуулийн 4.1.12-т заасан эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна” гэснийг мөрдөж зохион байгуулдаг байна.

Тиймээс аж. Өөрөөр хэлбэл, хүмүүжигчийг 72 цаг хүртэлх хугацаанд ойр дотныхонтой нь хамт байлгах нэг талдаа тухайн хүмүүжигчийн эрхийг хангах, нөгөө талдаа иргэний буюу гэр бүлийн гишүүдийн эрхийг хангах, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа болдог аж.

Нэг үгээр хэлбэл, гэсэн үг.

Харин Хорих ангийн зүгээс тухайн хүмүүжигч дээр эргэлтээр очиж буй хүмүүсийг хориотой эд зүйлс авч орох зэрэг хяналтыг сайтар тавих үүргийг хэрэгжүүлдэг байгаа юм.

Манайд нэг муу зуршил байдаг. Ямар нэг байгууллагын хаа нэгтээ нь алдаа гарахад заавал хэн нэгнийг буруутгадаг. Хална. Шийтгэнэ. Асуудал юундаа байна вэ гэдгийг анхаарахгүйгээр шийдчих гээд байдаг. Ингэж хэл амнаас гарахыг оролддог байдал төрийн бүх байгууллага дээр ажиглагддаг.

Гэхдээ яг энэ тохиолдолд алба хаагчид буруутай эсэхийг ярихаасаа удаан хугацааны уулзалтыг “бий болгосон” дүрэм журмын асуудал хөндөх ёстой болж байна.

Ер нь бол ял шийтгүүлсэн хүмүүсийг хорих ангиудад нь ийм удаан хугацааны эргэлтэд хамруулдаг явдал зөвхөн Монгол Улсад байдаг байна. Бас тухайн хүмүүжигч хоригдох хугацаанд ажил хийвэл нийт ялын хугацаанаас нь хасдаг явдал ч манай улсад л байдаг аж. Тэр утгаараа энэ нь хүний эрхийг дэмжсэн үйл ажиллагаа болдог аж. Хүний эрхийн байгууллагууд ч үүнийг “..Маш сайн” хэмээдэг. .

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 104 (7089)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Лхагваа
1 жилийн өмнө
202.126.89.74

Эргэж хараад яахав дээ тэр хүмүүст маш хэрэгтэй цаг хугацаа нэг хүнээс болоод тэр олон хүн хохирч болохгүй бхаа

Зочин
1 жилийн өмнө
66.181.160.75

Уулзуулдаг хэвээрээ байсан нь дээрээ. Гэр бүл үр хүүхдүүд аав ээжтэйгээ уулзахыг нь хуулиар хоригловол жинхэнэ сөрөг үр дагавар гарна. Энийг ийм юм бичиж бгаа хүмүүс ойлгохгүй л дээ. Өөрийг нь гэр бүлтэй нь хоногоор уулзуулахгүй ядаж 1 жил хорьчиход л ойлгох байх даа. Оргож,хадаас залгиж амиа хорлох тухай л бодож эхэлнэ дээ

Зочин
1 жилийн өмнө
66.181.190.64

Харамсалтай юмаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.