ШШГЕГ-ын харьяа Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байсан хүмүүжигч М нас барсан асуудлаар ШШГЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Х.Баясгалан мэдээлэл өгөв.
ШШГЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Х.Баясгалан:
-Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байсан хүмүүжигч М нь удаан хугацааны уулзалтад байх үед буюу 2023 оны 5 дугаар сарын 23-ны өглөө эхнэрийн хамт удаан хугацааны уулзалтын өрөөнд нас барсан байдалтай байсныг харьяа Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээллийг өгч шалгалтын ажиллагааг эхлүүлсэн.
Шүүхийн шинжилгээний байгууллагын урьдчилсан үзлэгээр ил харагдах шарх, сорви байгаагүй бөгөөд дээрх хэргийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Хууль журмынхаа дагуу тухайн хүмүүжигч удаан хугацааны уулзалтыг ангийн байрлалд, тусгайлан бэлтгэн тохижуулсан зориулалтын уулзалтын өрөөнд байсан. Ял эдэлж байгаа хүмүүжигчид эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүүтэйгээ удаан хугацааны уулзалт, бусад хүнтэй түр хугацааны уулзалт хийх эрхтэй байдаг.
Удаан хугацааны уулзалтын хувьд гэр бүлийн гишүүдтэйгээ 72 цаг хүртэлх хугацаанд хамт байгаа нь нэг талдаа тухайн хүмүүжигчийн эрхийг хангах, нөгөө талдаа иргэний буюу гэр бүлийн гишүүдийн эрхийг хангах, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа юм. Тухайн тохиолдолд удаан хугацааны эргэлтийн байранд харуул хамгаалалтын биечилсэн болон телекамерын хяналтыг тогтмол тавьдаг ч хүмүүжигч болон тэдний ар гэрийнхний уулзалт хийж буй тусгайлсан өрөөнд телекамер суурилуулах, мөн биечилсэн хяналтыг байнга тавих боломжгүй гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хувийн өрөөнд юу гэж камер тавих вэ хүний эрх юм чинь. Бусад хүмүүжигч ар гэрийнхэнд гай боллоо доо. Гай чинь үхэх мөрөөрөө амиа хорлоод үхэхгүй хайран хүний сайхан охиныг
Байгууллагын буруу бишээ. Удаан хугацаанд хамт байгаа гэр бүлийн хүмүүсийг тагнах хэцүү. Шалгаад байвал хоригдол бас уурлана. Бусдад гай болж байна
Уулзалтын өрөөнд камер тавихгүй харин олон газар аваарын дуудлагын товчлуур байрлууж өгдөг. Ямар нэг асуудал гарах үед тэр товчлуурыг гар эсвэл хөлөөрөө аль ойрхон байрлалтайг дарах боломжтой гэх мэт