Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд-ын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд болон албаны бусад хүмүүстэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно.
Монгол Улс Саудын Арабын Хаант Улстай 2007 онд дипломат харилцаа тогтоосон байна. УИХ-ын дарга М.Энхболд, Гадаад харилцааны сайд Л.Болд нар тус улсад албан ёсоор айлчилж байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.