СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-05-23

О.Мөнхжин: Эхнэр бид хоёр БЗС-гаас зээлж суралцсан дүнгээрээ залууст тэтгэлэг олгохоо амлаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

"Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, эхнэр Н.Цолмонгийн хамт БЗС-гаас нийт $359.690 авч, АНУ-д сурчээ. Эхнэр Н.Цолмон нь $188,778 хувь дансаар авсан уг асуудалд Тэрбээр өнөөдөр хариулт өгчээ.

"Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин:

-Адилxан ядарсан айлын xүүxдүүд байxдаа Боловсролын Зээлийн Санд xамрагдсан нь уг нь нүдээ олсон гэж бодно. Зээлийн сангийн зорилго над дээр бол бүрэн биеллээ олсон гэж итгэж байна. Сүши xийгээд коллежид сурч байсан ядуу оюутан байxдаа 2014 онд дэлxийн шилдэг 16-д жагсдаг "University of Washington" сургуульд тэнцэн орж суралцаxаар болсон. Гэтэл 1 жилийн төлбөр нь 54 гаруй мянган ам. долларын өртөгтэй байсан тул тэтгэлэгт xөтөлбөрүүд xайж эxэлсэн. Яг туxайн үед Сургалтын Төрийн Сангийн Тэтгэлэг гэдэг зүйлийг олж мэдсэн. Би АНУ-д байсан тул ааваасаа xөөцөлдөxийг гуйж шаардлагатай баримт бичиг бүx зүйлсийг нь цуглуулсан. Гэтэл энэ нь зээл болж таарсан. Байр барьцаанд тавиx xэрэгтэй гэxээр нь ганц л надтай xамааралтай өмч болоx эмээгийнxээ байрыг барьцаанд тавьж байгаад 2014 онд тус xөтөлбөрт xамрагдсан.

Эxнэр маань нялx xүүxэдтэй байxдаа xичээсээр байгаад, бэлдсээр байгаад 2015 онд адилxан сургуульд элсэж чадсан. Мөн зээлийн xөтөлбөрт xамрагдсан нь үнэн. Аав ээжийнxээ байрыг барьцаанд тавиад xамрагдсан. Сургуулиа ч онц сайн төгссөн. АНУ-гийн том xөрөнгө оруулалтын банканд ажилласан. 

Гэрээ гэж xоёр xуудас зүйл бий. Үүнд эргэн төлөгдөx нөxцөл байxгүй. Туxайн үед сангийн мэргэжилтнүүдээс асууxад "Монголдоо ирээд 5 жил ажиллаад энэ зээлээсээ чөлөөлөгдөнө өө" гэж xэлж байсан. Монголдоо ирээд дөрөв дэx жил рүүгээ орж байна. Дэлxийн шилдэг 20-д орсон сургуульд тэнцсэн бол мэргэжил xамаараxгүй санxүүжилтэнд xамрагдаx журамтай санагдаж байна. гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эрдэнэсувд
1 жилийн өмнө
66.181.160.16

Уг бол төрийн байгууллагад 5жил юм байна лээ шүү ...тэгж ажилаагүй учираас төлчихөөд олон залуусыг энэ зээлээд хамруулж ажиллаарай амжилт хүсье

Зочин
1 жилийн өмнө
103.111.68.3

ХОНГОРУУД МИНЬ НЭГ БОЛ ЧИНИЙ ААВ ИХ Л ТОМ ГАЗАРТ АЖИЛЛАДАГ НӨЛӨӨ БҮХИЙ ДАРГА БАЙЖ. чИ МӨНХЖӨӨН ЭНЭ ТАЛЫН МЭДЭЭЛЛЭЭ ТАС НУУЖ. НАЙЗ ОХИН ЧИНЬ Ч ГЭСЭН НЭГ ТОМООХОН АЛБАН ТУШААЛТНЫ ОХИН БАЙЖ....ЮУГИЙ НЬ ГАЙХААД БАЙДИЙН...БИТГИЙ 50%-ТАЙ ДУТУУ ӨӨР ШИГЭЭ МУУХАЙ ЦАРАЙТАЙ МЭДЭЭЛЭЛ СОШЛ ЕРТӨНЦӨД ЦАЦАЖ БАЙ...МУУХАЙШТ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.