СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-05-23

С.Эрдэнэ: Ээж маань хууль журмынх нь дагуу тендерт орж, 4.1 тэрбумыг авсан

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
10 сарын өмнө

Монгол улсын Засгийн газрын Шилэн ажиллагааны хүрээнд Нийгмийн даатгалын сангийн мэдээлэл олон нийтэд ил болоод байгаа билээ. Ил болсон мэдээллээр АН-ын дарга асан С.Эрдэнэ нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа тус сангаас 4.1 тэрбум төгрөгийн тендер авсан нь ил болов. Тэрээр энэ талаар өнөөдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан хариулт өгөв. 

АН-ын дарга асан С.Эрдэнэ: 

-Манай ээжийн "Их тамир "-амралт 1999 оноос хойш 24 жил "Халамжийн сан"-тай гэрээтэй ажиллаж байна. Жил бүр тендерт оролцож эрхээ авдаг.

Ахмадын тухай хуулиар зохицуулагддаг ахмадын амралтын үйл ажиллагааг ээж минь хуулийн дагуу зохих хууль дүрмийн хүрээнд тендер шалгаруулалтанд нь тэнцэн, олон жил тогтвортой маш бага зардлаар ажил үйлчилгээ үзүүлж ирсэн. Намайг харлуулах гүтгэх гээд ээжийн минь ажлыг бүү үгүйсгэ гэжээ. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
10 сарын өмнө
202.9.40.34

ХҮҮ НЬ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, ХӨӨРХИЙ МУУ ЭЭЖ НЬ ХАРИУЦДАГ САНГААС НЬ ТЕНДЕРТ ШУДАРГААР ОРЖ, ОЛОН ТЭРБУМЫН МӨНГӨ ОЛДОГ ЯАСАН ХӨӨРХӨН ЮМ БЭ?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.