Цагдаагийн байгууллагад иргэн “Т”-ээс “Миний дүү 51 настай Т /эм/ нь оршин суух газраасаа сураггүй алга болсон” гэх гомдол, мэдээлэл 2023 оны 03 сарын 05-ны өдөр гаргаж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулжээ.
Эрэн сурвалжлах ажиллагааны явцад иргэн “Т” нь Монгол Улсын хилээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт зорчсон нөхцөл байдал тогтоогдсон байна. Улмаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот, Хөх хотуудтай "Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр байгуулсан санамж бичиг"-үүдийн хүрээнд эрэн сурвалжилж байсан иргэнийг Бээжин хотоос олж тогтоожээ. Тус иргэнийг эх оронд нь авчрах ажиллагааг зохион байгуулж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.