Улс төрчид оролцсон бүх дампуурч байгаагийн нэг жишээг та бүхэндээ хүргэе. Улс төрчид нүүрс, элдэв сангуудаас гадна спорт руу хүртэл гараа дүрээд байна.
Би бодибилдингийн спорт сонирхон хичээллэдэг энгийн нэгэн сэтгүүлч. Иймдээ ч тэмцээн болгоныг алгасахгүй үздэг. Саяхан "Монголын мистер мисс" гэсэн тэмцээн зохион байгуулагдах сургаар очиж тэмцээнийг үзэн сонирхов. Бодибилдинг фитнессийн тэмцээн үзэх үнэхээр сонирхолтой. Үзэгчэд уухай орилоод, тамирчид өөрсдийн урласан бие, аварга булчингаа "бариад" эцсийн чадлаа шавхан тайз дүүргэн зогсдог.
Энэ удаагийн тэмцээн нэг л өөр. Үзэгчид нь дүүрэхгүй, нэг гарсан ангилалд гарсан тамирчид өөр өөр ангилалд давхардан гарч арай ядан тайзыг дүүргэж байсныг хэлэх хэрэгтэй.
Хөлс дуслуулсан өрсөлдөөний эцэст шагнал гээд 500,000 төгрөгийн пайз бариад очиж байх юм. Ээ бурхан минь, миний хичээллэдэг заалны гурван сарын төлбөр, дээрээс нь уураг, амин дэм гээд хаана нь ч хүрэхгүй мөнгөөр Улсын аваргаа шагнахыг хараад өмнөөс ичиж үхмээр санагдав. Мистер шалгаруулах өрсөлдөөнд миний хүлээж байсан аваргууд, аварга том булчинтай улсын цолтой "бөх" биш, сумын арслан гараад ирсэн дээ.
Тэмцээн болохоос хэд хоногийн өмнө Монголд дэлхийн ямар бодибилдингийн холбооны ерөнхийлөгчийг ч билээ урьсан гэдэг. Тэр холбооны ерөнхийлөгч чухам л ордон хэсч яваад төрийн бүх л томчуултай уулзсан юм байна. Гэхдээ тэр Ерөнхийлөгчийг урьж авчраад Монгол Улсын мистер хамгийн баки залуу гээд сумын арслан дайтай хүн гаргаж ирсэнд үзэж байсан би ичив. Миний ичих ч багадна. Нөгөө Олон улсын холбооны ерөнхийлөгч ч ичив бололтой, намайг тэр холоос урьж авчирчихаад энэ чөргөрийг үзүүлэх гэсэн юм гэж үү, Монголын бодибилдинг гэж энэ үү гээд гаргасан цаг хугацаа, зарцуулсан хөрөнгө мөнгөндөө харамсаад, доголон нулимстай буцсан нь дамжиггүй.
Миний хувьд Бодибилдингийн тэмцээн бөхийн барилдаан үзэхээс сонирхолтой байдаг. Тэрүүхэн дотроо нутгийн аварга том биетэй тамирчдаа дэмжинэ, гарын булчин, хөлийн булчинг хараад түүхэнд мөнхөрсөн монгол баатрууд буур өргөөд явдаг байсан гэдэг. Ийм л хүмүүс байх байсан даа гэж боддог.
Гэтэл нөгөө мунаг том залуус маань тайзан дээр огт үзэгдсэнгүйгээр барахгүй тэднээс алд дэлэм дутахаар залуу өөрсдийгөө мистер гэж цоллуулав. Үзэгчийн хувьд урам ууцаараа хугарахын зэрэгцээ Монголын Мистерийг энэ залуу төлөөлнө гэхээс гол харлав. Мөн тэр их хөдөлмөрийн хүчээр Мистер болсон аваргуудтай маань адилхан цол хүртэх нь. Ингээд би бяцхан эрэл хайгуул хийж, энэ тэмцээнийг судаллаа.
Энэ тэмцээнийг 2019 онд шинээр байгууллагдсан Бодибилдинг фитнесийн хөгжлийн холбоо зохион байгуулсан юм байна. Уг холбооны даргаар дасгалжуулагч Амараа ажилладаг бөгөөд Амараа нь өөрөө мистер болж үзээгүй атлаа мистерын арга хэмжээ зохиохын зэрэгцээ хэд хэдэн улс төрчдийн дасгалжуулагч хийдэг болохоор энэ холбоог дэмжиж гаргаж ирсэн сурагтай.
Ахиад л улс төрчид оролцсон бүх зүйл утгаа алддаг жишээ бол энэ юм. Бөхийн холбоо гэж газар утгаа алдаад удаж байна, ахиад энэ холбоо утгаа алдах нь. Энэ бол холбоо хуваагдсан хагарал ан цав гэж уншигч та дүгнэж магадгүй, гэхдээ тийм биш зүгээр л 2019 онд гэнэт шинэ холбоо байгуулагдаад улс төрчид дэмжээд тэр нь энэ спортыг нурааж байгаа үзэгдэл юм. Яг л би маргааш бөхийн холбоо байгуулаад шинэковуудад арслан, заан, аварга цол өгч байгаатай адилхан. Улсын бүртгэлийн газар нь ч юу бодож байдаг юм бол бас л дампуу.
Түүнээс гадна тамирчдад олгох шагнал нь хүн хараад ичмээр, зохион байгуулалт муу, ямар ч шууд дамжуулалт байхгүй бас хаалттай, шууд дамжуулалтын төлбөрийг нь төлж чадахгүй байгаа юм уу, шууд дамжуулбал олны элэг доог болно гэж үзсэн үү бүү мэд.
Тэмцээн зохион байгуулсныг бодвол Хөгжлийн холбоо юм уу, гадаадаас хүн урьж ирээд өрөвдмөөр тамирчдыг нүүр царай болгосон нь Хөгжлийн Саад холбоо юм уу, шууд дамжуулалт, зохион байгуулалтгүй, өрөвдөлтэй шагналыг бодвол Хөгжлийн бэрхшээлтэй холбоо юм уу.
1991 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Монголын бодибилдинг фитнесийн холбоо ч гэж холбоо тэр их хүч хөдөлмөр гаргасан аварга тамирчдаа хамгаалаад Мистер цолыг хамгаалаад хэвлэлийн бага хурал ч хийдэггүй, мэдэгдэл ч хийдэггүй.
Үгүй ээ, тэгээд нэг олон улсын холбооны ерөнхийлөгч нэртэй цагаан үстэй нөхрийг урьж авчраад төлбөр мөнгө болгон байж Монголын залуусын нүүр царай гээд өөрсдийгөө доромжилсон "хонины гуятай" залуусыг үзүүлэхээр ичмээр юм даа. Яг л төлбөр төлж өөрийгөө доромжилсонтой адилхан хэрэг боллоо. Бас гүүглээс судлаад үзвэл яг тулааны спорт, боксын холбоотой адилхан дэлхийд маш олон Олон улсын бодибилдингийн холбоо байдаг юм байна. Тэрэн дундаас сая ирсэн ерөнхийлөгч нь Ким Чон Ун шиг 2006 оноос хойш энэ холбооны ерөнхийлөгчийг хийж байгаа бас нэг диктатор, 2006 оноос өмнөх 60 жилд бас нэг Ким Эр Сэн шиг диктатор хийж байсан байх юм. Тэгээд ч болоогүй Допингийн холбооноос 2022 онд хөөгдөж гарсан тухай зарлажээ. Тэр олон хүчтэй холбооноос яагаад энэ Ким Чон Ун шиг нөхрийг урьсан юм бол бүү мэд. Тэрийг нь бас энэ улс төрчид шоу хийгээд байх юм.
Надад мэдэх ойлгох ухаан дутлаа, Миний энэ нийтлэл бол аль нэг холбоог магтах гэсэнгүй, хүндэлж шүтэж байсан аваргууд, тамирчдаа бодон бичлээ.
Д.Намчин
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
yu ch yariad bgan setguulch uhaantai yum bol arai oilgomjtoi yum bicheech
Үнэхээр ичмээр тэмцээн болсон шүү! Шагнал, тамирчид, зохилн байгуулалт авах юм байхгүй
Ter mister iin zurgiig oruul Yamar mister todorson yum be?
Яг л бас үнэн юм хэлж байна шүү .