Жүжигчин У.Цогтбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ хэл амаар доромжилсон хэргээр шалгаж байна.
Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2023 оны дөрөвдүгээр сарын 30-нд "Эмэгтэй хүний биед халдлаа" гэх дуудлага мэдээлэл иржээ. Цагдаагийн бие бүрэлдэхүүн газар дээр нь очиход энэ нь жүжигчин У.Цогтбаярын гэр байсан ба тэрээр гэрийнхээ цонхыг хагалсан, эхнэртээ салаавч гаргаж гичий, лалар зэрэг зүй бус үгээр хэл амаар доромжилсон, 00-н өрөөний хаалгыг эвдсэн байжээ.
Эхнэр нь "Нөхөр маань нэг уухаараа 3-5 хоног үргэлжлүүлэн уудаг. Уурандаа намайг хэл амаар доромжилж, гэрийн эд зүйлээ хагалж эвдэлсэн" гэж мэдүүлжээ.
Энэхүү хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.