АТГ-аас өнөөдөр "Нүүрсний гэх тодотголтой хэрэг"-ийн явцын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг дараах мэдээллийг өглөө.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг:
-Ажлын хэсэг өнгөрсөн зургаан сарын хугацаанд 252 объектод нэгжлэг хийж, хүний биеийн эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 1,801 удаа, гэрчээр 11,030 хүнээс мэдүүлэг авч, 180,642 баримт материалыг холбогдох байгууллагаас гаргуулан авсан бөгөөд нийт 68 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Үүнээс 75 холбогдогчтой найман хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлж, 18 холбогдогчтой хоёр хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. Мөн одоогоор 24 яллагдагчид холбогдох нэг хэрэг шүүхэд, 33 яллагдагчид холбогдох таван хэрэг прокурорт хянагдаж байна.
Түүнээс гадна хоёр хэргийг нэгтгэн, есөн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Одоо хэрэг бүртгэлтийн 32, мөрдөн байцаалтын 17 нийт 79 хэрэгт мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 124 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Үүний,
Нийт яллагдагч нарын 81 нь нийтийн албан тушаалтан. Үүнд,
Эдгээр яллагдагч нараас 20 яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгагдсанаас гурван яллагдагч цагдан хориотой байна. Түүнээс гадна нүүрсний хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас мэдүүлэг авсан гэх мэдээллийг өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.